x

Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна

Хайнанийн чөлөөт худалдааны боомт /ЧХБ/ нь арлын хэмжээнд гаалийн тусгай үйл ажиллагааг эхлүүлсэн нь протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлэхийн сацуу эдийн засгийн даяаршлыг дэмжих томоохон алхам болж байна гэж Хятадын эдийн засагч Хуан Ханьчуан хэлжээ. 

Хятадын Макро эдийн засгийн судалгааны академийн тэргүүн Х.Ханьчуан “Xinhua” агентлагийн “China Economic Roundtable” хэмээх ярилцлагын нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна.

“Пүрэв гарагт болсон нээлт нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны нээлттэй бодлогыг илэрхийлэх томоохон үйл явдал болж байна. Энэхүү алхам нь Хятад улс цаашид нээлттэй байх чухал шийдвэр гаргасан гэсэн бодит дохиог дэлхий дахинд илгээж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний ярьснаар, тус улс мөн өндөр түвшний нээлттэй байдлын жишиг тогтоох, олон талт байдал, чөлөөт худалдааг дэмжих шинэ эрчийг авчрах, хүртээмжтэй, бүх нийтэд ашиг тустай эдийн засгийн даяаршлыг хөгжүүлэхийг зорьж байна.

“Энэ бол өндөр стандарт бүхий олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг дагаж мөрдөх, институцийн нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэх стратегийн алхам юм” гэж Х.Ханьчуан цохон тэмдэглэжээ. Хятадын эдийн засаг хурдацтай өсөлтөөс өндөр чанартай хөгжилд шилжсэн бөгөөд одоо өсөлтийн загварыг өөрчлөх, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, өсөлтийн хөдөлгөгч хүчийг өөрчлөх чухал үе шатандаа явж байна гэдгийг тэрбээр дурдлаа.

Хятад дахь шинэчлэлийн туршилтын гол талбар болох Хайнань нь өндөр стандарт бүхий социалист зах зээлийн эдийн засгийг бий болгох, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, санхүүгийн систем, засгийн газрын зохицуулалт зэрэг гол салбарт шинэ зам гаргаж, шинэ туршлага хуримтлуулах чухал үүргийг гүйцэтгэж байна гэж Х.Ханьчуан нэмж хэлэв.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 17 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 21 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 25 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 32 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 35 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 39 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 43 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 46 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 21 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 46 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top