x

Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй

Токио болон тус хотын ойр орчмын бүс нутагт ойрын хэдэн арван жилд болох өндөр магадлалтай байгаа хүчтэй газар хөдлөлтийн улмаас 18 мянга орчим хүн ​​амиа алдаж болзошгүйг Японы Засгийн газраас өнөөдөр гаргасан хохирлын тооцоолол харуулжээ. 

Токиогийн төвийн өмнөд хэсэгт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөх хувилбараар гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг 2013 онд хийсэн өмнөх тооцоотой харьцуулахад 20 орчим хувиар бага байгаа нь газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжуудыг сайжруулж, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүн юм гэж Засгийн газрын ажлын хэсэг мэдэгдсэн байна.

Түүнчлэн эдийн засгийн хохирлын хэмжээ хамгийн таагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд 82.6 их наяд иен /530 орчим тэрбум ам.доллар/ байхаар тооцоолсон нь өмнөх тооцооллоос /95 их наяд иен/ мөн буурчээ. Засгийн газар Токио болон түүний ойр орчимд ойрын 30 жилийн хугацаанд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 70 орчим хувьтай гэж үзэж байна.

Өвлийн улиралд оройн цагаар 28.8 км/цаг хурдтай салхитай үед газар хөдөлбөл хамгийн таагүй нөхцөл байдал үүснэ гэж тооцжээ. Энэ тохиолдолд Токио болон ойролцоох дөрвөн мужид хүний амь нас эрсдэж болзошгүй бөгөөд зөвхөн Токиод л гэхэд амиа алдаж болзошгүй хүмүүсийн 40 гаруй хувь буюу 8000 хүн амиа алдах магадлалтайг судлаачид тогтоосон байна.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 31 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top