x

Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна

Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт зэвсгийг буцаан худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгдлээ.

Түүний хэлснээр, сүүлийн 30 жилд хэрэгжүүлж буй хамгийн том хэмжээний энэхүү хөтөлбөрийг галт зэвсгийн эргэлтийг зохицуулах тухай үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлж эхлэх ажээ. 

“Засгийн газар уг хөтөлбөрийг бүс нутаг, мужуудтай хамтран 50:50 харьцаагаар санхүүжүүлэх бөгөөд галт зэвсгийг цуглуулах, иргэдэд төлбөр олгох бүх ажлыг бүс нутгууд шууд гүйцэтгэнэ” гэж тэрбээр мэдэгджээ. Цугларсан зэвсгийг устгах ажлыг Австралийн цагдаагийн газар гүйцэтгэнэ гэдгийг Э.Альбанезе мөн тодотгосон байна. 

Үүнээс өмнө мужууд, нутаг дэвсгэрүүдийн засгийн газрын тэргүүн нар галт зэвсгийн эргэлтийг зохицуулах тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Үүний тулд бүс нутгийн эрх баригчдад галт зэвсгийн үндэсний бүртгэлийн газрыг яаралтай байгуулах, нэг хүн эзэмшиж болох галт зэвсгийн тоог хязгаарлах, зэвсэг эзэмшигчдэд хугацаагүй зөвшөөрөл олгохыг зогсоох, мөн зэвсэг эзэмших зөвшөөрөл авахад Австралийн иргэншилтэй байх шаардлагыг заавал тавих зэрэг ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгосон байна. 

Эдгээр ажлыг Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Крис Миннс болон Баруун Австрали мужийн Ерөнхий сайд Рожер Кук нар гүйцэтгэх бол энэ үеэр Холбооны Улсын засгийн газар галт зэвсэг, түүний дотор 3D принтерээр хийсэн зэвсэг, тоног төхөөрөмж, сум хэрэгслийг импортлохтой холбоотой нэмэлт гаалийн хязгаарлалтууд нэвтрүүлж эхлэх юм.

Эх сурвалж: TASS

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 18 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 30 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 9 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 18 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 27 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 33 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 51 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 11 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 17 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 22 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 27 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 47 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 34 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 18 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top