x

“TikTok” АНУ дахь нэгжээ худалдах гэрээнд гарын үсэг зуржээ

“TikTok” нийгмийн сүлжээний платформ АНУ дахь хөрөнгийнхөө 80 хувийг “Oracle”, “Silver Lake”, “MGX” гэсэн гурван хөрөнгө оруулагчийн бүлэгт зарах гэрээнд пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь уг платформыг АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжийг баталгаажуулж байна.

“Ийнхүү тохиролцоонд хүрснээр “TikTok” нь АНУ-ын засгийн газрын хоригоос зайлсхийж, Америкийн 170 сая гаруй хэрэглэгч уг платформыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой болж байна гэсэн үг юм” гэж “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу пүрэв гарагт ажилтнууддаа мэдэгджээ. Тодруулбал, “ByteDance”, “TikTok” нь шинэ хамтарсан компани болох “TikTok USDS Joint Venture LLC”-г “Oracle”, Silver Lake”, “MGX” компаниудтай хамтран байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хамтарсан компанийн 50 хувийг “Oracle”, “Silver Lake” болон Абу-Дабид төвтэй “MGX” зэрэг шинэ хөрөнгө оруулагчдын консорциум эзэмших бөгөөд тус бүр 15 хувийг эзэмших бол 30.1 хувийг “ByteDance”-ийн одоогийн хөрөнгө оруулагчдын салбар компаниуд, харин үлдсэн 19.9 хувийг “ByteDance” авч үлдэнэ гэж санамж бичигт дурджээ. Мөн шинэ, долоон гишүүнтэй, америкчуудаас голчлон бүрдсэн долоон гишүүнтэй захирлуудын зөвлөлтэй болох бөгөөд “америкчуудын мэдээлэл болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болно” хэмээн бичсэн байна.

Энэхүү хэлэлцээрийг ирэх нэгдүгээр сарын 22-нд эцэслэх төлөвтэй байна. “TikTok” нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар тус улсад ашиглахыг хориглоно гэх сүрдүүлэгтэй удаа дараа тулгарсаар ирсэн юм. Дээрх мэдэгдлийг хийснээр тус платформыг эзэмшдэг “ByteDance” компани АНУ дахь үйл ажиллагаагаа худалдах талаар олон жилийн турш үргэлжилсэн тодорхойгүй байдалд цэг тавьж байна.

Эх сувалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 10 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 15 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 19 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 26 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 33 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 37 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 40 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 31 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 39 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top