x

Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ

Токио хот сэтгэл татам байдлын үзүүлэлтээрээ дэлхийн томоохон 48 хотын дунд есөн жилийн турш гуравдугаарт бичигдсэний эцэст анх удаа хоёрдугаар байр руу ахижээ. Тус хотод ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээс шалтгаалан Нью-Йоркийг гүйцэж түрүүлсэн байна. 

Ингэснээр сүүлийн есөн жилийн хугацаанд шилдэг таван хотын дунд анх удаа өөрчлөлт гарсан бол Лондон хот нийт оноо нь буурсан хэдий ч жагсаалтын тэргүүн байраа 14 дэх жилдээ хадгалсаар байна гэж Японы “Mori” дурсгалын сангийн Хотын стратегийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Энэхүү индекс нь хотуудын “соронзон чанар” буюу дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийг татах чадварыг нь эдийн засаг, судалгаа, хөгжил, соёл, амьдрахад таатай байдал, хүрээлэн буй орчин, хүртээмж гэсэн зургаан үзүүлэлтээр хэмждэг.

2008 оноос эмхэтгэж эхэлсэн жил тутмын тайланд Токио эдийн засгийн үзүүлэлтээр буурсан дүн үзүүлсэн боловч нийт оноогоо ахиулжээ. Иений ханш суларсан нь тус улсыг жуулчдын очих дуртай газар болгосонтой холбоотойгоор амьдрахад таатай байдлаараа нэгдүгээрт, соёлын үзүүлэлтээр хоёрдугаарт бичигджээ.

Харин Нью-Йорк хот бүх хотын дундаас хамгийн огцом буурсан дүн үзүүлж, 2012 оноос хойш хадгалж байсан хоёрдугаар байраа алдсан байна. Тухайлбал, амьдрахад таатай байдлын үзүүлэлтээр нэлээд доогуур байр эзэлж, “үнийн түвшин” хэмээх дэд үзүүлэлтээр сүүл мушгижээ.

Лондоны хувьд амьдрахад таатай байдал, хүрээлэн буй орчин зэрэг үзүүлэлтүүд нь буурсан боловч соёл, хүртээмжийн давуу талуудаараа тэргүүлсэн байна. Үүнээс гадна, энэ жил болсон Дэлхийн экспо үзэсгэлэн гадаадын жуулчдыг татаж, хотын ДНБ-ийг нэмэгдүүлснээр Осака өмнөх жагсаалтын 35 дугаар байрнаас 18 дугаар байр руу ахижээ. Түүнчлэн Японы баруун өмнөд нутгийн Фүкүока хот 40 дүгээр байрт жагссан байна. 

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 15 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 37 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 41 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top