x

Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа

Бразилын Сенат лхагва гарагт Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд оноосон 27 жилийн хорих ялыг бууруулах тухай хуулийн төслийг баталсан боловч уг баримт бичиг нь Дээд шүүх болон Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна.

Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт доод танхим баталсан бөгөөд одоо Лулад гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Түүний хувьд гарын үсэг зурах эсвэл хориг тавих эсэхээ тодорхой хэлээгүй байна. Уг баримт бичиг нь Ерөнхийлөгч асны шоронд хоригдох хугацааг хоёр жил гаруй болгож бууруулж магадгүй байна.

Мөн хуулийн төслийн эх бичвэрт 2023 оны нэгдүгээр сард Ж.Болсонаругийн дэмжигчид Ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүх, Конгрессын байр руу дайран орсон үймээний үеэр ял шийтгүүлсэн хүмүүсийн ялыг бууруулах талаар тусгажээ. “Энэ бол энх тайванд хүрэх бидний замналын нэг хэсэг бөгөөд бид бүгд үүнийг тэмдэглэх ёстой” гэж сенатч Эсперидиао Амин хуулийн төсөл 48-25 саналын харьцаатайгаар батлагдсаны дараа мэдэгдсэн байна.

Ж.Болсонару 2022 оны сонгуульд ялагдсаны дараа Лулагийн эсрэг төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр өнгөрсөн сараас ял эдэлж эхэлсэн юм. Бразилиад болсон үймээний улмаас 2000 орчим хүнийг баривчилсан бөгөөд үүнийг 2021 оны нэгдүгээр сард Вашингтон дахь Капитолын ордонд болсон үймээнтэй харьцуулах нь бий. Бразилд баривчлагдсан хүмүүсийн олонх нь төрийн эргэлт хийхийг завдсан болон бусад хэргээр яллагджээ.

Ж.Болсонаругийн ууган хүү, ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлаад буй сенатч Флавио Болсонару хуулийн төслийг баталсанд баяртай байгаагаа нийгмийн сүлжээнд байршуулсан богино дүрс бичлэгээрээ дамжуулан илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 30 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top