x

“Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов

Америкийн “Warner Bros. Discovery” компани лхагва гарагт хувьцаа эзэмшигчдэдээ хандан “Paramount”-аас тавьсан худалдаж авах саналаас татгалзаж, оронд нь “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгожээ. 

“Warner Bros.”-ын мэдээлснээр, “Netflix” тус компанийг худалдан авах нь компанийн ашиг сонирхол хийгээд үзэгчдэд илүү ашиг тустай ажээ. “Warner Bros.”-оос хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа “Paramount”-ын саналыг “тааруухан” гэж тодорхойлоод, зээлсэн хөрөнгөөс хамааралтайг нь харгалзан үзвэл “ихээхэн эрсдэл, зардал” багтсан гэдгийг дурджээ. 

Харин “Netflix”-ийн саналын ард 400 тэрбум гаруй ам.долларын /340 тэрбум евро/ хөрөнгөтэй стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани байгаа юм. “Netflix”-тэй нэгдэх нь хувьцаа эзэмшигчдийн хувьд илүү сайн, илүү тодорхой үнэ цэнийг илэрхийлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж “Warner Bros.” мэдэгджээ.

“Warner Bros.” компани нь “Netflix”-ийн бэлэн мөнгө болон хувьцаа багтсан 72 тэрбум ам.долларын саналыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр “Netflix” нь кино студиуд болон HBO-ийн каталогийг худалдаж авах юм. “Warner Bros.”-ын хувьцаа эзэмшигчид уг саналд хариу өгөхөд нэгдүгээр сарын 8 хүртэл хугацаа бий. Түүнчлэн компанийн удирдах зөвлөл гадаадын хөрөнгө оруулагчид мөн байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. 

Гэхдээ аль ч саналыг хүлээн авснаас үл хамааран АНУ-ын зохицуулах байгууллагын зөвшөөрөл мөн шаардлагатай юм. “Paramount” компанийн хувьд өөрсдийнх нь тавьсан санал эрх баригчдын зөвшөөрлийг авахад илүү хялбар байх магадлалтай гэж үзэж байна. Харин шүүмжлэгчдийн зүгээс “Warner Bros.”-ыг “Netflix” худалдан авах нь стриминг компанийг зах зээлд илт ноёрхоход хүргэнэ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн үүнийг дэмжиж, ийм хэлэлцээр нь “асуудал үүсгэж болзошгүй” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! саяхан Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 26 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 34 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 35 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 36 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 41 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 2 цаг 0 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 2 цаг 1 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 2 цаг 3 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 2 цаг 4 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 2 цаг 5 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 2 цаг 8 мин Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг шаардав 2 цаг 9 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1687 дуудлага хүлээн авчээ 4 цаг 7 мин Хүрэн баавгай хууль бусаар агнасан иргэнийг шалгаж байна 4 цаг 8 мин АТГ: Эхний хоёр сард 10 албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцуулжээ 4 цаг 9 мин Монголын өсвөрийн жүдочид Европын нээлттэй цомоос таван медаль хүртлээ 4 цаг 10 мин Энэ хавар ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 цаг 11 мин Эхний хоёр сард импортолсон барааны 30.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ 4 цаг 13 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top