x

АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна

АНУ, ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгчид Украины хямралыг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийн талаарх хэлэлцээг энэ амралтын өдрүүдэд Флорида муж улсын Майами хотод хийнэ гэж Америкийн “Politico” сонинд лхагва гарагт мэдээлжээ. 

Уулзалтын тов өөрчлөгдөж магадгүй байгаа бөгөөд хэрэв талууд уулзвал Трампын засаг захиргаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлин хотноо болсон АНУ, Украин, Европын төлөөлөгчдийн хэлэлцээний дараа болсон сүүлийн үеийн үйл явдлуудыг Оросын талд танилцуулна гэж энэ талаар мэдээлэл бүхий хоёр хүнийг эш татан сонинд бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар АНУ-ын талыг төлөөлөх бол Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай элч төлөөлөгч Кирилл Дмитриев багтана гэж дээрх мэдээнд дурджээ.

Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөх Рустем Умеров мөн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын төлөөлөгчидтэй Майами эсвэл АНУ-ын өөр газарт тусдаа уулзалт хийх төлөвтэй байна.

АНУ, Европ, Украины төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлинд болсон хэлэлцээний үеэр АНУ-ын 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний төслийн талаарх санал зөрөлдөөнийхөө 90 хувьд нэгдсэн ойлголтод хүрсэн эсвэл санал зөрөлдөөнийг мэдэгдэхүйц арилгасан гэж Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, хэрэв энхийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрвэл Украины тал Оростой дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд барууны аюулгүй байдлын баталгааг авахын оронд НАТО-д элсэх хүсэлтээ түр зогсоож магадгүй гэжээ. Киев холбоотны гишүүдэд олгосонтой адил хамгаалалтыг эрэлхийлж байгаа бөгөөд энэ баталгааг АНУ одоогоор олгоогүй байна. 

Украин улс энхийн үйл явцын хүрээнд зөвшилцөхийн тулд НАТО-гийн 5-р заалтад үндэслэсэн аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцоход бэлэн байна гэж тэрбээр хэлснийг “Укринформ” агентлаг уламжилжээ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 14 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 18 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 22 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 29 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 36 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 40 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 43 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 0 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 14 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 22 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 35 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 40 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 43 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 47 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 50 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 55 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 3 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top