x

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

2026 оны тавдугаар сард Вена хотод болох “Eurovision” 70 дахь удаагийн хөгжмийн наадамд Израил зэрэг 35 улсын дуучид оролцоно гэж уралдааныг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBC) даваа гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн оны наадамд оролцоогүй Болгар, Румын, Молдова зэрэг улс "Eurovision”-2026”-д оролцоно гэж тус холбооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Харин үүнээс өмнө Нидерланд, Испани, Ирланд, Словени, Исланд улсууд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ удаагийн наадамд 35 улс оролцох бөгөөд Австри, Франц, Герман, Итали, Их Британи гэсэн таван улс 2026 оны 5 дугаар сарын 16-нд болох гранд финалд автоматаар шалгарсан байна. Харин бусад бүх улс 5 дугаар сарын 12, 14-нд болох хоёр хагас шигшээ шатны аль нэгэнд өрсөлдөж, шийдвэрлэх шатанд шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө. Хагас шигшээ тоглолтуудын сугалаа 2026 оны 1 дүгээр сарын 12-нд явагдана.

Арванхоёрдугаар сарын эхээр ЕВС-гийн Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон төлөөлөгчдийн олонх нь тэмцээнийг улс төрийн өнгө аяс багатай болгох зорилгоор зохион байгуулалтын дүрмийг өөрчлөхийг дэмжсэн байна. Үүний хүрээнд Израилын оролцооны асуудлыг хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас хассан бөгөөд ингэснээр Газын зурваст Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Израил тус тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Израил оролцох болсонтой холбоотойгоор Нидерланд, Испани, Ирланд, Словени улсуудын телевизүүд "Eurovision”-2026”-г бойкотлохоор шийдэж, удалгүй тэдэнтэй Исланд нэгдсэн байна. Харин Герман зэрэг зарим улс Израилыг тэмцээнд оруулахгүй тохиолдолд оролцохоос татгалзана гэдгээ мэдэгджээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top