x

Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ

Вьетнам улс энэ онд гадаадын 21 сая жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа нь “COVID-19” цар тахлын дараа аялал жуулчлалын салбар эрчимтэй сэргэж байгааг харуулж байна гэж Соёлын яам мэдэгджээ.

Эргийн дагуух урт шугам, байгалийн өвөрмөц тогтоц, баялаг түүх соёлтой Вьетнам нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас жуулчдын хамгийн аялах дуртай газруудын нэг болоод байгаа юм.

Энэ оны 20 сая дахь жуулчныг хүлээн авсныг тохиолдуулан Фукуок арал дээр даваа гарагт ёслолын ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ онд гадаадын жуулчдын тоо 2019 онд буюу цар тахлын өмнө тогтоосон дээд амжилтаас /18 сая/ давж, өнгөрсөн оныхоос 19.3 хувиар өснө гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Вьетнамын нийслэл Ханой хот энэ онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын нэгдүгээр байрт хэд хэдэн удаа бичигдэж, Хюэ, Хойан, Нячанг зэрэг жуулчдын очих дуртай хотууд үерийн гамшигт нэрвэгдсэн хэдий ч  жуулчдын тоо өссөн байна. 2021 онд Вьетнамд “COVID-19”-ийн улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас гадаадын 160 мянга хүрэхгүй жуулчин ирсэн нь орчин үеийн түүхэн дэх хамгийн доогуур үзүүлэлт болж байв.  

Үндэсний статистикийн газрын мэдээллээр, энэ оны эхний 11 сарын хугацаанд Хятадын иргэд гадаадын жуулчдын хамгийн их хувь буюу нийт жуулчдын дөрөвний нэгийг бүрдүүлсэн байна. Удаад нь Өмнөд Солонгос, Тайвань, АНУ, Япон улс бичигджээ. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 13 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 18 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 22 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 29 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 36 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 40 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 43 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 0 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 14 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 21 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 35 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 40 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 43 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 47 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 49 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 55 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 2 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top