x

Украинд олгох аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэв

АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй төлөөлөгчид, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын орнуудын удирдагчид Берлинд болсон уулзалтад оролцжээ. 

Хэлэлцээний үеэр НАТО-гийн дүрмийн 5 дугаар заалттай төстэй загвараар Украинд олгох аюулгүй байдлын багц баталгааг боловсруулсан талаар АНУ-ын хоёр албан тушаалтан (нэрээ нууцлахыг хүссэн) сэтгүүлчдэд мэдээлсэн байна. НАТО-гийн дүрмийн 5 дугаар зүйлд хамтын батлан хамгаалах зарчмыг тусгасан бөгөөд эвслийн аль нэг гишүүн орны эсрэг зэвсэгт халдлага үйлдсэн тохиолдолд бүх гишүүн улсад халдсан явдал гэж үзнэ гэж заасан байдаг.

“Энэхүү тохиролцоо нь мөн чанартаа НАТО-гийн 5 дугаар зүйлтэй дүйцэхүйц, түүнчлэн маш үр нөлөөтэй тогтоон барих механизмд суурилсан. Эдгээр нь Украины цэргүүдийн тоо, зэвсэглэлтэй холбоотой” гэж албан тушаалтнуудын нэг хэлжээ.

Албан тушаалтнууд баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан хэдий ч тэдний нэгнийх нь хэлснээр, АНУ энэхүү нөхцөл байдалд боломжит хэмжээндээ тултал, өөрөөр хэлбэл АНУ-ын талаас хийж чадах хамгийн дээд түвшний алхмыг санал болгосон гэжээ.

Украинд “хүчирхэг, эрх чөлөөтэй” байх боломж олгох энэхүү төлөвлөгөөг Орос зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа албан тушаалтнуудын нэг нь хэлсэн байна. Харин нөгөө нь хэлэхдээ, хэлэлцээний явцад сэтгэл хангалуун байгаа Ерөнхийлөгч Трамп НАТО-гийн 5 дугаар зүйлтэй төстэй баталгааг Оросоор хүлээн зөвшөөрүүлэх боломжтой гэдэгт итгэж байна гэж онцолжээ. 

Албан тушаалтнуудын хэлснээр, уулзалтын үеэр Украины нутаг дэвсгэрийн асуудлыг, тэр дундаа Орос нэхэмжилж буй Донбассын зарим хэсгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. "Эцэст нь эдгээр асуудлуудыг тодорхой, ойлгомжтой болгож чадвал бүрэн эрхт байдалтай холбоотой үлдсэн асуудлуудыг талууд өөрсдөө шийдэх бөгөөд тэд хоорондоо зөвшилцөлд хүрч чадах эсэхээс бүх зүйл шалтгаална" хэмээн албан тушаалтнуудын нэг ярьжээ.

Түүний хэлснээр, Трамп энэ асуудлаар Украинд “шахалт үзүүлэхгүй” бөгөөд тус улс өөрийн нутаг дэвсгэрийн талаар ямар шийдвэр гаргахаа бие даан шийднэ гэжээ. Уулзалтын үеэр Украиныг эдийн засгийн хувьд дэмжих асуудлыг мөн хэлэлцсэн бөгөөд үүнийг “тус улсыг сэргээн босгох, хөгжүүлэх багц” хэмээн нэрлэжээ. Мөн Запорожийн атомын цахилгаан станцыг цаашид хэрхэх талаар ярилцсан байна.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 14 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 18 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 30 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 37 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 40 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 44 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 18 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 22 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 35 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 43 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 50 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 3 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top