x

Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов

Чилийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Хосе Антонио Каст ялжээ. 

Тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, Каст саналын хуудсын 83 хувийг тоолсны дараах байдлаар 59 хувийн санал авчээ. Түүний гол өрсөлдөгч болох Чилийн Коммунист намын гишүүн, эрх баригч зүүний төвч эвслээс нэр дэвшсэн өдгөө 51 настай Жаннет Хара 41 хувийн санал авсан байна. Тэрбээр сонгуульд ялагдсанаа хүлээж, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ. 

Каст ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдсөний эцэст ялж байна. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр гэмт хэрэг, хууль бус цагаачлалтай хатуу тэмцэхээ амлаж байв. 

Өдгөө 59 настай Хосе Антонио Каст нь 1973-1990 онд үргэлжилсэн Аугусто Пиночетийн дарангуйллын үеэс хойш Чилийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хэт барууны үзэлт анхны улс төрч болж байна. Сантьяго хотод төрсөн тэрбээр хотынхоо Католик их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан бөгөөд улс төрд 30 гаруй жил зүтгэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түүнд Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ. “Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр улсын худалдааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор АНУ түүний засаг захиргаатай хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Үүний зэрэгцээ Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей түүнийг илт давуу ялсанд “асар их баяр хөөр мэдэрсэн”-ээ мөн онцолжээ.

Сонгуулийн эхний шатанд найман нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд 2012 оноос хойш анх удаа Чилийн сонгууль заавал санал өгөх хэлбэрээр явагдсан байна. Хосе Антонио Каст гуравдугаар сарын 11-нд үүрэгт ажилдаа орно.

Эх сурвалж: Kazinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 48 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 57 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 0 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 55 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 46 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 50 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 13 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 20 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 42 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 50 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top