x

Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв

Австрийн Вена хотод Дэлхийн бүжгийн спортын холбооны латин формейшн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын “Moon dance” хамтлаг хүрэл медаль хүртлээ.

Найман орны 13 баг өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улсаас “Moon dance”, “Star” хамтлаг эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд хоёулаа хагас шигшээ буюу шилдэг зургаад шалгарсан байна. Хагас шигшээг Монгол болон Германаас тус бүр хоёр, Австри, Украйнаас тус бүр нэг баг шалгарч үлджээ. Улмаар О.Саранхүү, О.Оюунбат нарын удирдлагад ДАШТ-д оролцсон “Moon dance” хамтлагийнхан “Чингис хаан” бүтээлээрээ хүрэл медалиар энгэрээ мялаав. Энэхүү үзүүлбэрийн хөгжмийн найруулга болон бүжиг дэглэлтийг Тон Гретен хийсэн байна.

“Чингис хаан” бүжиг нь Европын багуудаас өнгө аяс, илэрхийлэл, агуулгаараа ондоо байж чадсаныг шүүгчид онцолсон бол “Moon dance” хамтлагийнхан “Бид нэг хэвийн агуулга, дэглэлтэд баригдах бус үндэсний сэтгэлгээ, түүх, дотоод хүчээр formation бүжгийг шинэ түвшинд хүргэхийг зорьсон. Учир нь дэлхий хувьсан өөрчлөгдөж байдаг, бүжиг ч мөн адил. Монгол гэдэг өөрөө агуу ялгарал. Өөрийн гэсэн түүх, соёл, хэл, хувцас, авиа, амьсгал, харц хүртэл ялгаатай байх, энэ бол асар их үнэ цэн, асар их хүч. Бид тайзан дээр үүнийг харуулахыг хүссэн. Энэ бол дэлхийн тайзан дээр зоригтойгоор хэлж буй “Бид Монгол” гэсэн тунхаглал юм. Монголын өв соёл орчин үеийн хэлээр дахин амилж, түүх нь хөдөлгөөн болж, дэлхийтэй эн тэнцүү ярьж чадна гэдгийг бид харуулахыг хичээсэн” гэв.

Тус хамтлагийнхан долоо хоногийн өмнө Германд болсон стандарт формейшн бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл долоо хоногийн зайтай болсон хоёр тэмцээнээс хос хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээний фото агшнаас хүргэе. 

Үүнээс гадна энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоёр дахь хамтлаг болох “Star”-ынхан шагналт IV байрт шалгарчээ. Тэд энэ удаагийн ДАШТ-д “Agape-When Love Dances Shine” нэртэй уран бүтээлээр оролцож, монгол хүний оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг харуулсан бөгөөд тамирчдынхаа ур чадвар, чансааг дэлхийн тавцанд амжилттай танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 1 цаг 5 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 1 цаг 6 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 1 цаг 8 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 1 цаг 10 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 1 цаг 12 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 1 цаг 15 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 1 цаг 19 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 1 цаг 23 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 1 цаг 25 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 1 цаг 28 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 3 цаг 1 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 3 цаг 3 мин Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” кино үзэгчдийн хүртээл болно 3 цаг 5 мин Төрийн өмчийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна 3 цаг 9 мин Австралид зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алджээ 3 цаг 10 мин Өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ 3 цаг 15 мин Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 19 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36 дуудлага бүртгэгджээ 3 цаг 20 мин Өнөөдрийн байдлаар АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна 3 цаг 21 мин Алтан цомын барилдаанд Хамаг Монгол баг эхний ялалтаа авлаа 3 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна
Top