x

Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Берлинд хийсэн уулзалтын үеэр Кремлийн эхлүүлсэн байлдааны ажиллагааг зогсоох чиглэлд “мэдэгдэхүйц ахиц дэвшил” гарсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф ням гарагт X нийгмийн сүлжээнд бичжээ.

Украинд гал зогсоох асуудлаар Америк, Украины төлөөлөгчдийн хооронд өчигдөр хийсэн хэлэлцээ 5 гаруй цаг үргэлжилснийг Уиткофф дурджээ. Уулзалтад мөн Трампын зөвлөх, хүргэн Жаред Кушнер оролцсон байна. 

Талууд 20 заалт бүхий энхийн төлөвлөгөө, эдийн засгийн асуудлууд болон бусад сэдвийг “нухацтай хэлэлцлээ” гэж Уиткофф бичжээ. 

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц уулзалт эхлэх үед байлцсан боловч уулзалтыг орхин, төлөөлөгчөө үлдээжээ. “Бид Украинд бат бөх энх тайван тогтоохыг зорьж байна. Бидний өмнө шийдвэрлэхэд амаргүй асуудлууд байгаа хэдий ч ахиц гаргахын тулд бид тууштай ажиллана” гэж Ф.Мерц Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.  

Даваа гарагт буюу 12 дугаар сарын 15-нд зөвлөлдөх уулзалтууд үргэлжлэх бөгөөд хэлэлцээнд Европын орнуудын төр, засгийн тэргүүн нар, мөн Европын Холбоо, НАТО-гийн удирдлагууд нэгдэнэ гэж AFP агентлаг мэдээлжээ.

Өмнө нь Reuters агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад WhatsApp чатаар хариулахдаа, энхийн саналуудад тодорхой буултууд багтана гэдгийг мэдэгдсэн байна. Тухайлбал, Украиныг НАТО-д гишүүнээр элсэхийн оронд АНУ, Европын орнууд болон бусад түншүүдээс хууль ёсны, заавал хэрэгжих аюулгүй байдлын баталгааг хүлээн авахад бэлэн байгааг дурджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 20 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 24 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 31 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 38 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 42 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 45 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 37 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 45 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top