x

Австралид зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алджээ

Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас 10-87 насны 15 хүн амиа алдсан гэж Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн мужийн цагдаа нар мэдэгджээ. 

Еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баяр эхэлж байгааг тохиолдуулан зохион байгуулж байсан нэгэн үйл ажиллагааны үеэр болсон уг халдлагыг цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж байна.

Цагдаа нарын мэдээлснээр, зэвсэглэсэн хоёр этгээд нь аав, хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 24 настай хүүгийн биеийн байдал хүнд байна.

Ерөнхий сайд Энтони Альбанезе уг халдлагыг еврейчүүдийг “санаатайгаар онилсон”, “жигшүүртэй үйлдэл” хэмээн мэдэгджээ.

Бонди далайн эрэг дээр халдлагыг хэрхэн үйлдсэн нь нэгэн дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна гэж “BBC Verify” багийн сэтгүүлч Бенедикт Гарман бичжээ. Британид төрсөн Рабби Эли Шлангер халдлагад амиа алдсан хүмүүсийн дунд байсан гэж түүний гэр бүлийнхэн BBC-д мэдээлсэн байна.

Хэргийн газарт байсан нэгэн гэрч BBC-д ярилцлага өгөх үеэрээ, саяхан аав болоод байсан “маш дотны найзаа” алдсан гэж хэлсэн бол нэгэн залуу халдлага “үүрд мөнх” үргэлжилсэн мэт санагдсан хэмээн ярьжээ. Нийт 42 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор цагдаагийн ажилтнууд байв.

Э.Альбанезе халдлагад хариу арга хэмжээ авахын тулд шаардлагатай бүх нөөцийг зориулж, Австралийн нийгэм дэх еврейчүүдийн үзэн ядах үзлийг /антисемитизм/ “бүрмөсөн устгахаа” амласан байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 14 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 19 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 30 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 33 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 37 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 41 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 44 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 19 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 22 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 50 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 3 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top