x

Disney Sora-д зориулж контент лицензлэж, OpenAI-д хөрөнгө оруулна

“Walt Disney” компани “OpenAI”-тай гурван жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулжээ. Түүнчлэн тус компани 1 тэрбум ам.долларыг хувьцаанд оруулахаар тохиролцсон бөгөөд нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг авах болно гэж “OpenAI” болон “Walt Disney”-н цахим хуудсуудад нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 

“OpenAI”-ийн мэдээлснээр, “Disney” нь “Sora” хиймэл оюунд зориулсан контентын анхны томоохон лицензийн түнш болно. Гэрээнд зааснаар, “Sora” нь хэрэглэгчийн хүсэлтээр “Disney”-н анимейшн студийн дүрүүдийг ашиглан видео үүсгэх боломжтой болно. Харин “Disney” эдгээр видеог өөрийн “Disney+” платформоор үзүүлэх эрхтэй. Үүнийг 2026 оны эхээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Харин студийн жүжигчдийн дүр төрх, дуу хоолойг ашиглах асуудлыг гэрээнд тусгаагүй байна. 

“Sora” нь Микки Маус, Үнсгэлжин, Симба, Лило ба Стич зэрэг “Disney”, “Marvel”, “Pixar”, “Star Wars”-ын 200 гаруй анимэйшн дүр ба зохиомол амьтдын санг ашиглах боломжтой болно гэж хэвлэлийн мэдээллүүдэд дурджээ.  Контент үүсгэхдээ “Sora” нь мөн эдгээр анимейшнд ашигласан хувцас, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, байршлуудыг ашиглах боломжтой.

“Disney мөн OpenAI-ийн томоохон хэрэглэгчдийн нэг болж, түүний API-г ашиглан Disney+ болон бусад платформууддаа зориулсан шинэ бүтээгдэхүүн, хэрэгсэл, боломжуудыг хөгжүүлнэ. Мөн ажилтнууддаа зориулж ChatGPT-г нэвтрүүлнэ” гэж “OpenAI”-ийн мэдэгдэлд дурдсан байна.

“Disney бол түүх өгүүлэх дэлхийн алтан стандарт бөгөөд  Sora болон ChatGPT Images-ээр хүмүүст гайхалтай контент бүтээх, мэдрэх боломжийг олгохын тулд хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэж “OpenAI”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтман мэдэгджээ.

"Disney", "Universal Pictures" (Comcast корпорац эзэмшдэг), "Warner Bros." "Discovery Inc." зэрэг Холливудын томоохон студиудтай "OpenAI" хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн тухай "Bloomberg" агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Хэлэлцээний гол сэдэв нь "Sora"-гийн арилжааны болон бүтээлч боломжийн тухай байжээ. Гэхдээ студиуд "OpenAI" мэдээллийг нь хэрхэн ашиглах нь тодорхой бус, мөн 2023 онд хиймэл оюунтай холбоотой маргаанаас үүдсэн Холливудын ажил хаялтын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн дургүйцлыг төрүүлэхээс болгоомжилсон тул хамтран ажиллахыг эрмэлзсэн гэж "Bloomberg" -ийн мэдээнд дурдсан байна. 

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 13 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 17 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 21 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 28 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 31 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 35 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 39 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 43 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 59 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 13 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 17 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 21 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 34 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 39 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 42 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 46 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 49 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 54 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 2 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top