x

Исланд улс “Eurovision”-д оролцохгүй гэдгээ зарлав

Бүгд Найрамдах Исланд Улс 2026 оны “Eurovision” дууны тэмцээнд оролцохгүй гэж тус улсын RUV телевиз лхагва гарагт мэдээлжээ. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ тус тэмцээнд Израилыг оролцохыг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсний дараа ийм шийдвэр гаргасан байна. 

Израилын оролцогчийг ирэх оны тавдугаар сард Австрийн нийслэл Вена хотод болох дараагийн “Eurovision” тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн шийдвэртэй холбогдуулан Испани, Нидерланд, Ирланд, Словени улсууд өмнө нь ижил шийдвэр гаргасан юм. Тэдгээр улс Газын зурвас дахь Израилын ажиллагаатай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.  

“Улс оронд өрнөж буй олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг болон өнгөрсөн долоо хоногт Европын өргөн нэвтрүүлгийн холбооны шийдвэрт үзүүлсэн хариу үйлдлээс үзэхэд RUV-ийн оролцоо нь баяр баясгалан хийгээд амар амгалангийн алийг нь ч авчрахгүй нь тодорхой байна” гэж тус телевизийн ерөнхий захирал Стефан Эйрикссон мэдэгдсэн байна.

Исланд бол Израилыг тэмцээнд оролцуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахыг хүссэн орнуудын нэг байв. Гэвч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо Израилын оролцооны талаар санал хураалт явуулахгүй байхаар шийдвэрлэж, оронд нь засгийн газруудыг тэмцээнд нөлөөлөхийг болиулах зорилготой шинэ дүрмийг баталсан байна.

Исландын дуучид уг дууны тэмцээний түүхэнд нэг ч удаа түрүүлж байгаагүй боловч 1999, 2009 онуудад хоёрдугаар байр эзэлж байжээ. “Eurovision” дууны тэмцээнийг 1956 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 160 сая орчим үзэгч үздэг гэж EBU мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 16 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 38 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 41 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top