x

Ли Жэ Мён шашны бүлэг, улс төрчдийн хууль бус холбоог мөрдөн шалгахыг уриалав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён шашны бүлэг болон улс төрчдийн хоорондох хууль бус холбоо хамаарлыг мөрдөн шалгахыг уриалсан гэж түүний ажлын албанаас лхагва гарагт мэдэгджээ. 

Ли Жэ Мёны тушаалыг “тухайн улстөрч эрх баригч эсвэл сөрөг хүчний намын гишүүн, өндөр эсвэл доод албан тушаал хашдаг эсэхийг үл харгалзан хэрэгжүүлэх” ёстой гэж ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд шашны бүлгийн нэрийг тодорхой дурдсангүй.

Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Ли Жэ Мён сайд нартаа “улс төрийн үйл хэрэгт оролцож, хууль бус хөрөнгөөр​​ хачин жигтэй зүйл хийдэг шашны бүлгүүдийг татан буулгах” арга замыг судлахыг үүрэг болгоод, шашны бүлгийг татан буулгах үйл явц нь Японы системээс юугаараа ялгаатай болохыг асуужээ.

Ли Жэ Мёны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт хэлэхдээ, ерөнхийлөгч тодорхой шашны бүлгийг онцлоогүй гэлээ. Гэсэн хэдий ч зарим улстөрчийн үзэж буйгаар, Ли Жэ Мёны хэлсэн үг нь удирдагч Хан Хак Жа нь улс төрийн давуу эрхийн төлөө тэргүүн хатагтай асан Ким Кён Хид хахууль өгсөн гэх хэргээр шүүгдэж байгаа Эв нэгдлийн сүмийг чиглэсэн бололтой.

Уг хэргийг 2024 оны 12 дугаар сард онц байдал тогтоох тушаал гаргасныхаа дараа албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон түүний эхнэр Ким Кён Хи нарт холбогдох хэргүүдийг мөрдөн шалгаж буй тусгай прокурорууд мөрдөн шалгаж байгаа юм. Хан Хак Жагийн хувьд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдсээр иржээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр, Эв нэгдлийн сүмийн хуучин албан тушаалтан тусгай прокурорт мэдүүлэг өгөх үеэрээ Ли Жэ Мёны эрх баригч намын хууль тогтоогчид Эв нэгдлийн сүмээс санхүүжилт авсан гэсэн байна. “Yonhap” агентлаг мягмар гарагт мэдээлснээр, эрх баригч намын гишүүд болон Эв нэгдлийн сүмийн хоорондын аливаа холбоог шалгахыг цагдаа нараас хүсжээ. Эв нэгдлийн сүмээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Японд Токиогийн дүүргийн шүүх энэ оны гуравдугаар сард Эв нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэр гаргасан юм. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 19 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 30 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 33 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 37 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 41 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 44 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 19 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top