x

Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод нохой тэжээдэг хүмүүс нэг дор хамгийн олон голден ретривер үүлдрийн нохойг цуглуулсан албан бус дэлхийн дээд амжилтыг эвдэхээр цэцэрлэгт хүрээлэнд цугларчээ.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч Фаусто Дуперре 2000 гаруй голден ретривер үүлдрийн нохойг “Палермо” цэцэрлэгт хүрээлэнд нэг дор цуглуулж, өмнөх дээд амжилтыг /1685/ шинэчлэхийг зорьсон байна.

“Бид түүхэн үйл явдлын гэрч болж байна” гэж нийгмийн сүлжээнд голден ретривер нохой тэжээгчдийн инфлюнсер болоод буй Ф.Дуперре хэлжээ. Тэрбээр 10 настай Оли нэртэй голден ретривер нохойныхоо талаар тогтмол нийтлэл оруулдаг байна.

“Голдены давлагаа” хэмээн нэрлэсэн нийгмийн сүлжээн дэх энэхүү санаачилга нь нийслэлийн “Боскес де Палермо” цэцэрлэгт хүрээлэнг ийм үүлдрийн нохойнууд болон тэдний эздээр дүүрсэн баяр хөөртэй үйл ажиллагаа болжээ. 

“Биднийг бага балчир байхаас эхлээд л манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Бид түүнтэй хамт амралтаа өнгөрүүлж, бүх зүйлийг хамтдаа хийсээр ирсэн” гэж Николас Ореллана хэллээ. Тэд уг арга хэмжээнд оролцохоор Буэнос-Айрес мужийн төрөлх хотоосоо нэг цаг хагасын турш машинаар зорчиж иржээ. “Энэ бол онцгой харилцаа холбоо үүсгэдэг гэдгээрээ алдартай нохойн үүлдэр юм” гэж тэрбээр 13 настай Луна нохойгоо илэн сууж байхдаа ярилаа. 

Өнгөрсөн онд Канадын Ванкувер хотод 1685 голден ретривер нохой цугларснаар дээд амжилт тогтоож байлаа. Харин Ф.Дуперрегийн хэлснээр, Аргентинд 2397 нохой цугласнаар дээд амжилтыг эвдэж чадсан байна. “Би үнэхээр баяртай байна, жаргалтай, бахархалтай, догдолсон, баярласан мэдрэмжүүд нэгэн зэрэг төрж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа
Top