Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд 2014 онд эх орноо төлөөлөн оролцож байсан, загвар өмсөгч Б.Батцэцэг “Гоёл 2026” наадмын топ моделиор боллоо. Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоо 38 дахь жилдээ зохион байгуулж байна.
Арванхоёрдугаар сарын 5-нд эхэлж, 8-нд гала тоглолтоор өндөрлөсөн эл наадмын шилдэг дизайнераар Ундармаа, шилдэг эрэгтэй моделиор Сүхбат шалгарчээ.




