Оюу Толгойн зээлийн хүүг эрс бууруулж, Монголын ард түмэнд ирэх өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэхийг Ерөнхий сайд Рио Тинто группээс шаардлаа.
Мөн менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах зэрэг шаардлагыг “Рио Тинто” группийн зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаныхантай уулзахдаа тавилаа.



