x

Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна

Германы засгийн газар тус улсын газрын тосны нөөцийг ашиглаж эхлэхэд бэлэн байна. Эл асуудлыг G7-гийн орнуудын Сангийн сайд нар утсаар ярилцах үедээ хэлэлцсэн тухай Германы Сангийн сайд Ларс Клингбайл мэдэгджээ.

Ийм шийдвэр гаргах цаг хугацаа хараахан болоогүй байна, гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүйг сайд анхааруулсан байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, Их7-гийн орнуудын хувьд нефтийн нөөцөө хэрэглэх эсэх тал дээр хоорондоо сайтар зөвшилцсөн бөгөөд одоо энэ асуудлыг засгийн газрын тэргүүн нар болон Эрчим хүчний сайд нар хэлэлцээд яг хэдийд нөөцийг ашиглах нь зохимжтой болохыг шийднэ гэлээ.

Дэлхийн 32 улсыг эгнээндээ нэгтгэдэг Европын Холбоо, Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ зүгээс дор хаяж 90 хоногийн импортыг орлох хэмжээний газрын тосны нөөцтэй байхыг гишүүн орнуудаас шаарддаг байна. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар, Герман улс 34,42 сая тоннын нөөцтэй байжээ.

ОУЭХА 1974 онд байгуулагдсанаас хойших хугацаанд нефтийн нөөцөө ашиглахыг ердөө 5 удаа зөвшөөрсөн байна.Тодруулбал, 1991 оны Персийн булангийн II дайны өмнө, 2005 онд болсон хүчтэй хар шуурганы дараа, 2011 онд дэгдсэн Ливийн иргэний дайны үеэр, Оросын арми 2022 онд Украинд халдан довтолсноос хоёр удаа тус тус зөвшөөрчээ.

Нефтийн үнэ 100 доллароос даваад байгаа энэ үед үндэсний газрын тосны нөөцийг хэрэглэж эхэлснээр дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтийг зогсоох боломжтой.

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 37 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 26 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 30 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 43 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 50 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 55 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top