x

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулж, хамтын хэлэлцээний бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Улсын хэлэлцээрийг төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр баримтлах бодлогын чиглэл, Хүний хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах талаар баримтлах бодлогын чиглэл, Цалин хөлс, орлогын талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын чиглэл, Нийгмийн түншлэл, тэгш байдал гэсэн чиглэлээр боловсруулахаар тохирсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан тус ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, нийгмийн түншлэгч талууд тус бүрдээ боловсруулсан "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийн төслөө танилцууллаа.

Дээрх саналуудыг нэгтгэсэн байдлаар дараагийн хурлаараа хэлэлцэх юм. Нийгмийн гурван талт түншлэлийг бүх түвшинд сайжруулах, Улс, салбар, салбар дундын хэлэлцээр, хамтын гэрээ, хэлэлцээрт туссан асуудалд ул суурьтай хандан, талууд үүрэг хариуцлагаа хүлээж, хэрэгжүүлдэг жишиг, соёлыг бий болгох мөн өмнөх хэлэлцээрийн хэрэгжилттэй уялдуулан сайжруулах, зорилт төлөвлөгөөгөө оновчтой төлөвлөхөд түншлэгч талууд анхааран ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top