x

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.  
2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 4 цаг 22 мин Ерөнхий сайд Н.Учрал Франц Улсын Элчин сайдтай уулзлаа 4 цаг 34 мин Сурагчдад сүү уулгах "Сүүн дархлаа" хөтөлбөрийг өргөжүүлж, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 4 цаг 35 мин Нийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5400 гаруй зөрчил илрүүлжээ 4 цаг 35 мин Казахстаны их дуулгаас Монголын тамирчид зургаан медаль хүртлээ 4 цаг 41 мин Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа 4 цаг 50 мин Татварын ачааллыг бууруулж, НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг танилцуулав 4 цаг 52 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 52 мин Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо 6 цаг 56 мин Венецийн биеннальд Монгол Улсын павильон нээлтээ хийлээ 6 цаг 57 мин Стратегийн ордын өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэх хуулийн төслийг яаралтай өргөн барина 7 цаг 1 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 7 цаг 5 мин Прокурорын байгууллага 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 6 мин Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ шийдэл болох трамвай нэвтрүүлнэ 7 цаг 11 мин Дилав хутагтын өвийг судлах, баримтат кино бүтээх санамж бичиг байгууллаа 7 цаг 12 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн энгэрийн дугаарыг тарааж эхэлнэ 7 цаг 14 мин АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй 9 нэр дэвшигчийн талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэв 7 цаг 14 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг ухаалаг камераар илрүүлж торгоно 7 цаг 16 мин Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа 7 цаг 28 мин Улаанбаатар марафоны гүйгчдэд энгэрийн дугаар олгож байна 8 цаг 26 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... СОЛИОРОЛ Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Top