x

“Алтан бөмбөрцөг 2026” наадамд нэр дэвшигчид албан ёсоор зарлагдлаа

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг Лос-Анжелес хотноо танилцууллаа.  

Тус наадмын “Шилдэг кино (мюзикл эсвэл инээдмийн кино)”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол” зэрэг есөн номинацид буюу хамгийн олон шагналд Пол Томас Андерсоны найруулсан “One Battle After Another” кино нэр дэвшжээ. Найруулагч Йоаким Триерийн “Affeksjonsverdi” кино найман шагналд нэр дэвшсэнээр удаалж байгаа бол Райан Куглерийн "Sinners" кино долоон шагналд өрсөлдөнө. Хлое Жаогийн "Hamnet" кино зургаан төрөлд, Гильермо дель Торогийн "Франкенштейн", "Жон Чү" кинонууд таван номинацид нэр дэвшсэн байна. 

"Wicked: For Good" кино "Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино" төрөлд нэр дэвшээгүй боловч тус киноны гол дүрүүдийг  бүтээсэн жүжигчин Синтия Эриво, Ариана Гранде нар жүжигчдийн ангилалд нэр дэвшжээ.

"Шилдэг драмын кино" төрөлд "Франкенштейн", "Хамнет", Ираны найруулагч Жафар Панахигийн "A Simple Accident", Клебер Мендонса Фильюгийн "The Secret Agent", мөн "Sinners", “Affeksjonsverdi” кинонууд өрсөлдөнө.

Телевизийн цувралуудаас "The White Lotus" зургаан төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлж байна. "Netflix"-ээр цацагдсан "Adolescence" богино хэмжээний цуврал "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" зэрэг таван номинацид өрсөлдөнө. Өдгөө 15 настай Оуэн Купер тус цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми” наадмаас "туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртсэнээр энэ төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болсон юм. "Only Murders in the Building", "Severance" цувралууд тус бүр дөрвөн номинацид нэр дэвшжээ. Гадаадын кинонуудаас Норвегийн "Affeksjonsverdi" найм, Францын "A Simple Accident" кино дөрвөн номинацид нэр дэвшсэн байна. 

"Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналд Сидни Суини (Christy) нэр дэвшсэнгүй, харин Женнифер Лоуренс (Die My Love), Жулия Робертс (After the Hunt), Ева Виктор (Sorry, Baby) нар өрсөлдөнө. Мөн Тесса Томпсон (Hedda) болон ирланд жүжигчин Жесси Бакли (Hamnet) нэр дэвшжээ.

"Avatar: Fire and Ash" кино "Хамгийн өндөр орлоготой кино", "Киноны шилдэг дуу" гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө. "Хамгийн өндөр орлоготой кино" төрөлд мөн "F1", "KPop Demon Hunters", "Sinners", "Weapons", Mission: "Impossible-The Final Reckoning" кинонууд нэр дэвшжээ.

"Алтан бөмбөрцөг" наадмын шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо нэгдүгээр сарын 11-нд болно. Энэ удаагийн ёслолыг  Никки Глейзер хоёр дахь жилдээ хөтөлнө. 

"Оскар"-ын шагналаас ялгаатай нь "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшигчдийг кино урлагийн салбарыг сурвалжилдаг олон улсын сэтгүүлчид сонгодог. 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top