x

“Netflix”-ийн гэрээг сөрж, “Paramount” WBD-д илүү давуу нөхцөл санал болголоо

Америкийн “Paramount” компани “Warner Brothers Discovery”-г худалдан авахын тулд “Netflix”-тэй өрсөлдөхүйц санал тавихаар төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. 

“Netflix” компани “Warner Bros.”-той 72 тэрбум ам.долларын /62 тэрбум евро/ гэрээ байгуулахаар тохиролцсон талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн боловч “Paramount”-ын зүгээс хувьцаа эзэмшигчдэд 108.4 тэрбум ам.долларыг санал болгоно гэдгээ мэдэгдсэн байна.

“Paramount” компанийн мэдэгдсэнээр, “Warner Brothers Discovery”-г худалдан авах санал нь “Netflix”-ийнхээс илүү сайн нөхцөлтэй бөгөөд хувьцаа эзэмшигчдэд 18 тэрбум ам.долларын бэлэн мөнгө, мөн зохицуулах байгууллагын зөвшөөрөл олгох явцыг илүү хялбаршуулах саналыг тавьж  байгаа ажээ.

Мөн “Netflix”-ээс ялгаатай нь “Paramount” нь “Warner Bros.”-ийн кабелийн сувгуудыг худалдаж авах санал тавьж байгаа бөгөөд “Netflix”-ийн саналыг “хуурамч хэтийн төлвийн үнэлгээн” дээр үндэслэсэн хэмээн мэдэгдээд, татгалзсан хариу өгөхийг хувьцаа эзэмшигчдээс хүссэн байна.

“Paramount” нь 12 долоо хоногийн хугацаанд “Warner Brothers Discovery”-д зургаан санал хүргүүлжээ. “Бидний санал Холливүүдийг илүү хүчирхэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь уран бүтээлчид, үзэгчид болон кинотеатруудын ашиг сонирхолд нийцнэ” гэж “Paramount”-ын гүйцэтгэх захирал Дэвид Эллисон мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 20 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 25 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 29 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 36 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 39 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 43 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 47 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 50 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 7 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 21 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 25 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 42 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 47 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 50 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 54 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top