x

Өмнөд Солонгост нэг гишүүнтэй өрхүүд 36 хувьд хүрч, давамгайлж эхэллээ

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын нийт өрхийн 36 орчим хувийг нэг гишүүнтэй өрхүүд эзэлж байгааг Засгийн газраас өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.

Тодруулбал, 2024 онд нэг хүнтэй 8.05 сая өрх байсан нь тус улсын нийт өрхийн 36.1 хувийг эзэлж байгааг Өгөгдөл, статистикийн яамнаас явуулсан судалгаагаар тогтоожээ. Харин хоёр гишүүнтэй өрх 29 орчим хувь, гурван гишүүнтэй өрх 18.8 хувийг тус тус эзэлсэн байна. Үлдсэн 16 хувь нь дөрөв ба түүнээс дээш гишүүнтэй өрх байжээ.

Нэг гишүүнтэй өрхийн эзлэх хувь 2024 оны өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар, хоёр гишүүнтэй өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна. Харин эсрэгээрээ гурван гишүүнтэй болон дөрөв ба түүнээс дээш гишүүнтэй өрхийн эзлэх хувь 0.2, 0.8 хувиар тус тус буурчээ.

Насны хувьд нэг гишүүнтэй өрхийн 19.8 хувь нь 70 ба түүнээс дээш насныхан, 17.8 хувь нь 29 ба түүнээс доош насныхан байна. Ийм өрхүүдийн 60 гаруй хувь нь ажил эрхэлдэг байсан бөгөөд 10 хүн тутмын дөрөв нь жижиг бизнес эрхэлж, эсвэл нийтийн үйлчилгээний салбарт ажилладаг ажээ. 

Ганцаараа амьдардаг хүмүүсийн жилийн дундаж орлого 2024 онд 34.23 сая вон /23,288 ам.доллар/ болсон нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн боловч нийт өрхийн дундаж орлого болох 74.27 сая воноос эрс бага байна. Судалгаагаар нэг гишүүнтэй өрхийн 51.1 хувь нь нийгмийн харилцаандаа сэтгэл хангалуун байгаа нь нийт өрхийн дундажтай /55.5 хувь/ харьцуулахад доогуур байна. Түүнчлэн ганцаараа амьдардаг хүмүүсийн 49 орчим хувь нь байнга эсвэл зарим үед ганцаарддаг хэмээн хариулсан байна. Энэ үзүүлэлтийг нийт өрхийн 38.2 хувьтай харьцуулахад эрс өндөр байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top