x

Зеленский Лондонд Европын удирдагчидтай хэлэлцээ хийв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт Их Британийн нийслэл Лондон хотноо Европын удирдагчидтай хэлэлцээ хийжээ. Тэрбээр АНУ-тай хамтран ажиллах нь Оростой байгуулахаар санал болгож буй энхийн хэлэлцээрт зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон байна. 

“Америкчуудгүйгээр бидний зохицуулж чадахгүй зарим нэг зүйл байгаа, мөн Европгүйгээр ч зохицуулж чадахгүй зүйлс байгаа тул бид зарим чухал шийдвэрийг гаргах шаардлагатай байна” гэж В.Зеленский хэлжээ. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер В.Зеленскийг өргөөндөө угтан авч уулзсан бөгөөд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц нар мөн хэлэлцээнд оролцсон байна.

К.Стармер Европ Украиныг дэмжиж байгааг дахин нотоллоо. Их Британийн Ерөнхий сайд хэлэхдээ, "бидний баримталж ирсэн зарчмууд хэвээр байгаа, бид Украиныг дэмжиж байгаа бөгөөд хэрэв гал зогсоохоор болсон тохиолдолд энэ нь шударга байхын сацуу урт удаан хугацаанд үргэлжлэх ёстой хэмээн онцолсон байна. 

Талууд одоогоор уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. В.Зеленский нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Европын удирдагчдад АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ болон аюулгүй байдлын баталгаа зэрэг бусад асуудлын талаар мэдээлэл өгсөн гэв.

В.Зеленский өнгөрсөн бямба гарагт АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нартай утсаар ярьсан юм. Тэд газар нутгийн асуудлыг хэлэлцсэн боловч Украин, Оросын хоорондох санал зөрөлдөөнийг багасгаж чадаагүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 24 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 33 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 40 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 47 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 54 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 32 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 53 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр 10 цаг 12 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top