x

Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав

Японы зүүн хойд нутагт даваа гаргийн орой 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Цаг уурын агентлагаас Хоккайдогийн эрэг орчмын бүс нутаг, Аомори, Иватэ мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлж, үүнээс хэдэн цагийн дараа сэрэмжлүүлгийг цуцалжээ. 

Газар хөдлөлт Аомори мужийн Номхон далайн эргээс холгүй 23:15 цагт 54 км-ийн гүнд болсон бөгөөд ойрын хэдэн өдөрт ойролцоох бүс нутагт ижил хүчтэй эсвэл бүр илүү их хүчтэй газар хөдлөх магадлалыг нэмэгдүүллээ гэж Цаг уурын агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлаг Хоккайдогийн эрэг орчмын бүс нутаг болон Аоморигоос Иватэ, Мияги мужуудаар дамжин үргэлжилдэг Санрикү эрэгт ийм сэрэмжлүүлэг гаргаж буй анхны тохиолдол болж байна. Засгийн газар шаардлагатай тохиролдолд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхын тулд онцгой байдлын үед ашиглах тусламжийн хэрэгслүүдийг ойр байлгахыг оршин суугчдад уриалжээ.

Газар хөдлөлт Хоккайдо болон Японы зүүн хойд нутгийн эрэг орчмын дагуух хэсэгт болсон бөгөөд Засгийн газар Хоншю гол арлын доогуур Номхон далайн хавтан шилжин орсноос үүдэн хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулж байна гэж тус агентлаг мэдээлсэн байна. 2011 онд мөн Японы зүүн хойд хэсэгт 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 мянга орчим хүн амиа алдаж, 2500 гаруй хүн сураггүй болж байсан билээ. Энэ гамшиг Фүкүшимагийн цөмийн ослын шалтгаан болсон юм.

Газар хөдлөлтийн дараа 3 хүртэлх м цунами үүсэж болзошгүйг анхааруулсан байна. Иватэ мужид бүртгэгдсэн хамгийн өндөр давлагааны хэмжээ 70 орчим см хүрсэн байна. Газар хөдөлснөөс хойш гурван цаг хагасын дараа цунамийн сэрэмжүүлгийг зөвлөмжийн түвшинд болгон бууруулжээ. Улмаар өнөө өглөөний 6:20 цагт цуцалсан байна.

Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд долоо хоногийн дотор 8 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөх магадлал 100-д ​​нэг хэмээн тооцоолж байна. Гэхдээ ийм сэрэмжлүүлэг хүчин төгөлдөр байгаа хэдий ч эрх баригчид олон нийтийг нүүлгэн шилжүүлэхийг уриалаагүй байна. Ерөнхий сайд Такаичи Санаэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, ирэх долоо хоногт эрх баригчдын гаргах мэдээлэлд анхаарал хандуулж, газар хөдлөлтийн чичирхийллийг мэдэрсэн даруйд нүүхэд бэлэн байхыг олон нийтэд уриалжээ.

Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү, Батлан ​​​​хамгаалахын сайд Койзүми Шинжиро нар газар хөдлөлтийн үед авах засгийн газрын бүх хариу арга хэмжээний талаар сэтгүүлчдэд тус тусдаа мэдээлэл өгч, аврах ажиллагаанд онцгой анхаарал хандуулж байгаагаа мэдэгдсэн байна. Аомори, Хоккайдод 10 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирсэн бөгөөд Хоккайдогийн Хидака хотод нэг хүн хүнд гэмтжээ. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Аомори мужийн засаг захиргаанаас мэдээлснээр, 2700 орчим айл цахилгаангүй болжээ.

Хоккайдо болон зүүн хойд нутгийн Аомори, Мияги, Фүкүшима мужуудын атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус нөхцөл байдал бүртгэгдээгүй байна. Засгийн газар мөн Аомори мужийн Номхон далайн эргийн тосгон болох Роккашо дахь цөмийн түлш боловсруулах үйлдвэрт хэвийн бус байдал ажиглагдаагүйг баталжээ. Фүкүшима болон Шин-Аомори өртөөнүүдийн хооронд хурдны галт тэрэгний үйлчилгээ зогссон гэж “JR East” оператор компани мэдэгдсэн байна. Түүнчлэн 94 зорчигч тээвэрлэж явсан хурдны галт тэрэг Аоморид түр зуур гацжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top