x

Европ тивийг түүхэнд байгаагүй ойн түймэр бүрхэв

Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн их сүйтгэлт ойн түймэр нүүрлэснийг Европын Ойн түймрийн мэдээллийн албаны /EFFIS/ урьдчилсан тооцоо харуулжээ. Энэ нь түймрийн улирал илүү удаан үргэлжилж, илүү их сүйтгэл учруулдаг болж байгааг гэрчилж байна.

EFFIS-ийн мэдээллээс үзэхэд, тив даяар ойн түймэр дэгдэх нь улам бүр нэмэгдэх болжээ. 2025 оны урьдчилсан тоо баримтаас харахад түймэрт өртсөн нийт талбай нь EFFIS 2006 онд мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших бүх бүртгэл тооцооноос давж гарах төлөвтэй байна.

2025 оны урьдчилсан мэдээлэл нь Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн /JRC/ 2024 оны ойн түймрийн тайлангийн дараа гарсан бөгөөд уг тайланд Европт 383 317 га талбай шатаж сүйдсэн гэж бичжээ. Энэ нь 2023 онд сүйдсэн 500 мянган га талбайгаас бага байсан боловч 17 жилийн дунджаас /354 185 га/ их байна. Түүнчлэн 2024 онд нийт 8343 түймэр гарсан нь олон жилийн дунджаас дөрөв дахин олон байна.

Болгар, Грек, Итали, Португал, Испани зэрэг Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд хамгийн их хохирол амссан бөгөөд нийтдээ 334 940 га талбай сүйджээ. ЕХ-ны Иргэний хамгааллын механизмын ЕХ-ны гишүүн бус орнуудаас Албани, Босни-Херцеговин, Умард Македон, Турк, Украин улсууд ихээхэн хохирол амссан байна.

EFFIS-ийн мэдээллээр, Европын ойн түймрийн явц хурдацтай өөрчлөгдөж байна. Ойн түймрийн давтамж, эрчим нэмэгдэж байгаа нь түймрийн улирал уртсаж байгаатай зэрэгцсэнээр Европ даяарх гал унтраах албадад урьд өмнө байгаагүй их ачаалал учруулж байна.

ЕХ-ны эрх баригчид гал унтраах чадавхыг бэхжүүлэх нь чухал боловч ойн түймрийн нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлүүд, сайжруулсан ландшафтын менежмент зэрэг эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь Европт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Anadolu

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (148.113.221.152)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I don’t know how they got my email but I received an email from Investment Bank with a good proposal on how I could make millions out of my investment with them. I was convinced when they showed me profits from other clients that had invested in their platform, I began investing with them. When it was time to withdraw my profits, their website was shut down and I tried contacting them but they wanted me to pay a huge amount of fee to be able to withdraw my funds which I did until they cut me off and stopped all communication with me. I was shocked and devastated, I realized there was nothing I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your BTC. in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 11 цаг 16 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 11 цаг 18 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 11 цаг 20 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 11 цаг 20 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 11 цаг 22 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 11 цаг 24 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 11 цаг 26 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 12 цаг 32 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 12 цаг 58 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 13 цаг 6 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 7 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 13 цаг 8 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 13 цаг 8 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 13 цаг 13 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 14 цаг 32 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 14 цаг 33 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 14 цаг 35 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 14 цаг 36 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 14 цаг 37 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 14 цаг 40 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top