x

Бенинд төрийн эргэлтийн оролдлогыг мөрдөн шалгаж, 14 хүнийг баривчлав

Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоолоо гэж Бениний засгийн газар мэдэгдсэн байна. Энэ тухай ням гарагт Ройтерс, АFP агентлагууд мэдээллээ.

Бенин улсын Дотоод хэргийн сайд Алассан Сейду мэдэгдэхдээ, засгийн газар нөхцөл байдлыг хяналтдаа авсан тул иргэд ердийн байдлаар ажил амьдралаа зохицуулахыг уриалжээ.

Засгийн газрын төлөөлөгч Вильфрид Леандре Хунгбеджи-гийн мэдэгдсэнээр бол, 7-ны өдөр төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон 14 хүнийг баривчлаад байна.

Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Олушегун Аджади Бакари хэлэхдээ, цөөн тооны хэсэг цэргүүд засгийн газрыг түлхэн унагах оролдлого хийсэн боловч ерөнхийлөгч Патрис Талонд үнэнч хүчнийхэн одоо дэг журмыг сэргээхээр ажиллаж байна гэлээ.

Үүний өмнөхөн цэргийнхний 8 төлөөлөгч үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ, хурандаа Тигри Паскаль тэргүүтэй цэргийн хороо засгийн эрхийг гартаа авсныг зарласан бөгөөд Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож, агаар, хуурай зам ба тэнгисийн хилийг хаасан байна. Бениний хамгийн том хот болох Котонугийн хэд хэдэн дүүрэгт өглөөгүүр буун дуу сонсогдож байжээ. Цагдаа нар гол гол уулзваруудад байрласнаар буудалцаан зогссон байна. Гадаад хэргийн сайдын хэлснээр, хуйвалдагчид зөвхөн үндэсний телевизийн байрыг хяналтдаа авчээ.

Сүүлийн жилүүдэд Бениний хөрш Нигер, Буркина-Фасо болон Мали, Гвиней, Гвиней-Бисауд цэргийнхэн засгийн эрхийг авсан байна.

Бенин улс 1960 онд Францаас салж, тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1991 оноос хойш тус улсын улс төрийн байдал тогтвортой байгаа юм. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 22 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 31 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 38 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 40 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 45 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 48 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 52 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top