x

Путин, Уиткофф нар Кремльд таван цаг хэлэлцсэн ч уулзалтын дэлгэрэнгүйг нууцлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф болон Цагаан ордны зөвлөх Жаред Кушнер нар Кремльд уулзжээ. Таван цаг үргэлжилсэн хэлэлцээний талаар хоёр тал мэдээллийг дэлгэрэнгүй нийтлэхгүй байхаар шийдсэнийг Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэв.

Түүний хэлснээр, Путин уулзалтын үеэр “чухал улс төрийн дохио”-г Трампт дамжуулахыг хүссэн байна. Уулзалтаар АНУ-аас ирүүлсэн төлөвлөгөөний талаар ерөнхий түвшинд ярилцсан бөгөөд 27 заалттай баримттай танилцсан ч тодорхой хэлэлцүүлэг өрнүүлээгүй аж. Зарим томъёолол Оросын талд нийцэхгүй байгаа ч цаашид үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлжээ.

Мөн талууд Украины асуудлыг зохицуулах, урт хугацааны энхийн төлөвлөгөө боловсруулах талаар байр сууриа солилцсон бөгөөд холбогдох хэлхээ холбоог туслахуудын түвшинд үргэлжлүүлэхээр тохирсон байна. Ерөнхийлөгч нарын дараагийн уулзалтын хугацаа хэлэлцээний явцаас шалтгаалах аж.

Америкийн төлөөлөгчид уулзалтын дараа Москва дахь Элчин сайдын яам руу буцаж, удалгүй Вашингтонд очиж уулзалтын үр дүнг Ерөнхийлөгч Трампт биечлэн танилцуулах төлөвтэй байна. Ушаковын хэлснээр Европын зарим байр суурь, тэдний үйлдлүүд уулзалтаар мөн хөндөгджээ.

Тэрбээр Жаред Кушнерын оролцоог үр дүнтэй байсныг онцолж, хэлэлцээнд идэвхтэй ажилласан гэж үнэлэв. Талууд Москва, Вашингтон хоёрын хамтын ажиллагааны боломж их байгааг тэмдэглэн, энэ чиглэлд ажиллах эрмэлзлээ илэрхийлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 22 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 31 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 38 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 40 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 45 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 49 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 52 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 9 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 23 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 49 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 56 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top