x

Самарканд дахь CITES-ийн чуулганд Монгол Улс ховор амьтны хамгааллын байр сууриа илэрхийлэв

Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуудын 20 дугаар хуралд БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжиннямаар ахлуулсан мэргэжилтнүүд оролцож байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 5-нд үргэлжилж буй хурлын үеэр манай мэргэжилтнүүд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын үндэсний хууль тогтоомжийн асуудал хариуцсан ажилтан Томас (Thomas DELEUIL)-тай уулзаж, Монгол Улсын Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээллж, санал солилцсоныг БОУАӨЯ мэдээллээ.

Мөн Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Олон улсын бодлогын дэд ерөнхийлөгч Сюзан (Susan Liebermen), АНУ-ын Загас, зэрлэг амьтдын алба (U.S Fish and WildLife service)-ны захирал Брайн (Brian R Nesvik), мөн ОХУ-ын Улсын Экологи, байгаль орчны яам, Европын холбоо, Казакстан Улсын Ойн аж ахуй, ан амьтны хорооны төлөөлөлтэй уулзаж, татар бөхөн, монгол бөхөнгийн судалгаа, хамтын ажиллагаа, менежмент болон дэвшилтэт технологи ашиглан бүртгэж тэмдэглэх, цахим бүртгэлийн талаар мэдээлэл солилцож, нэн ховор амьтны хамгаахад хамтран ажиллах тухай ярилцжээ.

Тус хурал нь 50 жилийн ойтой давхцаж, Төв Азийн орнуудаас Торгоны зам Узбекистан Улсын Самарканд хотод анх удаа байгаа юм. Энэ удаагийн чуулган нь дэлхийн 180 гаруй улсыг нэгтгэн, зэрлэг ургамал, амьтны аймгийг хамгаалахад гарсан ололт, тулгамдсан асуудал, ирээдүйн шийдвэрийг хэлэлцэх боломж бүрдүүлж байна. CITES-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ивоне Хигуэро (Ivonne Higuero) “Самарканд нь улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны бэлгэдэл, CITES-ийн үнэт зүйлсийн илэрхийлэл болж байна. Бид зэрлэг амьтан, ургамлын олон төрөл зүйлийг олон улсын худалдаанаас үүдэх аюулаас хамгаалж ирсэн хагас зууны уйгагүй хөдөлмөрийг үнэлж байна, энэ зарчим 1975 онд ямар чухал байсан шигээ өнөөдөр ч хэвээрээ, магадгүй илүү үнэтэй” байх болно хэмээн онцолжээ.

Талууд хурлын үеэр CITES-ийн хавсралтыг өөрчлөх саналыг хэлэлцэн, биологийн олон янз байдлын зүйлийн хамгааллын менежмент, хууль сахиулах хамтын ажиллагааг бэхжүүлэх,  CITES-ийн стратегийн алсын хараа 2030-ыг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомжийг сайжруулах, хамгаалалд сөргөөр нөлөөлж буй хууль эрх зүйн орчныг сайжруулах тухай хэлэлцэж байна.

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдааг зохицуулах тухай конвенц (CITES)-ыг 1973 оны гуравдугаар сарын 3-нд баталж, 1975 оны долоодугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болжээ.

Тус конвенцид 184 орон нэгдэн орсон бөгөөд зэрлэг амьтны хууль бус, зохицуулалтгүй худалдааг багасгах, устаж болзошгүй зүйлийг хамгаалах үүрэг хүлээдэг. Конвенц нь зэрлэг амьтан, ургамлын олон улсын худалдааг тогтвортой, хяналттай байлгах, ховор, устах аюултай зүйлийг хэт ашиглахаас хамгаалах, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгож, хууль бус худалдааг багасгах зорилготой ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top