x

Киргизийн ээлжит бус сонгуульд Ерөнхийлөгч Жапаровын талынхан давамгайлж байна

Ням гарагт болсон Киргизийн Жогорку Кенешийн (парламент) ээлжит бус сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Садыр Жапаровыг дэмжигчид ялж байгаа тухай Reuters агентлаг урьдчилсан дүнгээс эш татан мэдээлжээ. Гэхдээ хэдэн суудал авсан талаар мэдээлээгүй байна.

Орон нутгийн цагаар 19:00 цаг гэхэд сонгуулийн ирц 34 гаруй хувьтай байсан тухай Киргизийн "Кактус" хэвлэл мэдээлжээ. Урьдчилсан дүнгээс үзвэл “Жапаровын талынхан хэд хэдэн суудлыг эс тооцвол бараг бүх суудлыг аваад байна” гэж  Reuters агентлаг Киргизийн Сонгуулийн төв хорооны мэдээллийг эш татан дамжууллаа. Парламентын 90 суудлын 50-ыг нь өмнөх гишүүд авах магадлалтай байна гэж 24.kg мэдээний цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Нэр дэвшигчдийн дийлэнх нь бие даан нэр дэвшсэн бол Киргизийн хэвлэлүүдээр нийтлэгдсэн депутатуудын жагсаалтад тэдний зөвхөн бүтэн нэрийг л дурджээ. 

Киргизийн парламентын гишүүд парламентыг тараах шийдвэрийг есдүгээр сарын 25-нд гаргажээ. Үүний нэг шалтгаан нь сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах төлөвлөгөө байв. Анх төлөвлөсөнөөр сонгуулийг 2026 оны 11 дүгээр сард буюу ерөнхийлөгчийн сонгуулаас хоёр сарын өмнө явуулах ёстой байсан боловч улс төрийн хоёр үйл явдлыг ойрхон зайтай явуулах нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж болзошгүй гэж үзжээ.  

Сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар шийдвэрлэсний өөр нэгэн шалтгаан нь Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны зургаадугаар сард баталсан сонгуулийн хуулийн өөрчлөлт байв. Өмнө нь парламентын 90 гишүүний 36 нь нэг мандаттай тойрогт, үлдсэн 54 нь намын жагсаалтаар сонгогддог байжээ. Харин одоо сонгуулийн тойргийг 30 бүсэд хуваасан бөгөөд тойрог бүрээс гурван гишүүнийг сонгох ба нэр дэвшигчдийн дор хаяж нэг нь эмэгтэй байх ёстой.

Намын жагсаалтаар сонгогддог практикийг халж байгаагаа эрх баригчид тайлбарлахдаа “улс төр дэх авлигыг таслан зогсоох, одоо хэрэгжиж буй сонгуулийн тогтолцооны дутагдлыг арилгах, сонгогдсон гишүүдэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх зорилготой" гэжээ.

Сонгуулиас долоо хоногийн өмнө Киргизийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд сөрөг хүчний зүтгэлтнүүд болон Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын дэмжигчдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд сөрөг хүчний Социал-демократ намын гишүүд болох Темирлан Султанбеков, Эрмек Эрматов, Ерөнхийлөгч асны хүү Кадырбек Атамбаев болон бусад хүмүүс байв. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 27 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 49 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 27 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 44 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 52 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top