x

Шри Ланкад үер, хөрсний гулгалтаас болж 330+ хүн амиа алдаж, онцгой байдал зарлав

Шри Ланк улс сүүлийн жилүүдэд үзэгдээгүй хамгийн сүйтгэлт байгалийн гамшигтай нүүр тулж байгаа энэ үед үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний ​​тоо 330-аас давжээ. 

Түүнчлэн 200 гаруй хүн сураггүй болж, 20 мянга орчим байшин барилга эвдрэн сүйдэж, 108 мянган хүнийг түр хоргодох байранд шилжүүлсэн тухай Байгалийн гамшгийн уршгийг арилгах төвөөс мэдээлсэн байна.

“Дитва” хар салхи дайран өнгөрсний дараа онцгой байдал зарлаад байгаа бөгөөд тус улсын нутаг дэвсгэрийн гуравны нэг орчим хувьд нь цахилгаан, ус тасарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ. Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяке үүнийг тус улсын түүхэнд байгаагүй “хамгийн хүнд хэцүү байгалийн гамшиг” гэж тодорхойлоод, учирсан хохирлын хэмжээ асар их байгаа тул сэргээн босголтын зардал асар өндөр гарч байна хэмээн мэдэгджээ. Келани голын усны түвшин хурдацтай нэмэгдэж байгаа тул зарим газарт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Шри Ланкийн төвийн нутгаас ирсэн нэгэн эмэгтэй BBC телевизэд ярилцлага өгөхдөө, орон нутагт нь 15 орчим байшин чулуу, шаварт дарагдсан хэмээн ярьжээ. Оршин суугчдаас хэн нь ч амьд гарч чадаагүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол Канди, Бадуллад бүртгэгдсэн бөгөөд олон газарт холбоо тасарсан хэвээр байна.

Засгийн газар олон улсаас тусламж хүсэж, хилийн чанадад байгаа шри ланкчуудаас байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгө хандивлахыг уриалжээ. “Дитва” хар салхи баасан гарагт арлын улсын зүүн эргийг дайран өнгөрчээ. Шри Ланкад одоогоор борооны улирал үргэлжилж байгаа боловч арал дээр ийм үзэгдэл ховор тохиолддог.

Энэ зуун гарсаар Шри Ланкад нүүрлэсэн хамгийн хүчтэй үер бол 2003 оны зургаадугаар сард болж байсан бөгөөд 254 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэж байв. Зүүн Өмнөд Азийн орнууд тус бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хамгийн сүйтгэлт үерийн гамшигтай тулгарч байгаа бөгөөд Индонез, Малайз, Тайландад олон сая хүн байгалийн гамшигт нэрвэгдээд байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 18 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 23 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 27 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 34 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 41 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 45 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 48 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 5 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 19 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 26 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 45 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 52 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 54 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top