x

Зэвсэг үйлдвэрлэгчдийн орлого нэмэгджээ

Украин, Газын зурвасын дайн, түүнчлэн улс орнуудын цэргийн зардал өссөнтэй холбоотойгоор дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч хамгийн том компаниудын өнгөрсөн онд зэвсгийн борлуулалт, цэргийн үйлчилгээнээс олсон орлого 5.9 хувиар өссөнийг өнөө өглөө танилцуулсан тайлан харууллаа. 

Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ тайланд дурдсанаар, зэвсэг үйлдвэрлэгч томоохон 100 компанийн орлого 2024 онд 679 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтийн дийлэнхийг Европ, АНУ-д байрладаг компаниуд бүрдүүлсний сацуу Ази, Далайн орнуудаас бусад бүс нутагт өсөлт ажиглагдсан байна. Хятадын зэвсгийн үйлдвэрлэлийн асуудлуудаас шалтгаалан Ази, Далайн орнуудад энэ үзүүлэлт бага зэрэг буурчээ.

Топ 100-д ​​багтсан “Lockheed Martin”, “Northrop Grumman”, “General Dynamics” зэрэг Америкийн 39 компанийн 30-ийнх нь орлого өссөн байна. Тодруулбал, тэдгээрийн нийт орлого 3.8 хувиар өсөж, 334 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн Европын 26 компанийн 23-ынх нь орлого тус тивийн орнуудын цэргийн зардал нэмэгдсэнээс үүдэн өссөн дүн үзүүлжээ. Ингэхдээ нийт орлого 13 хувиар өсөж, 151 тэрбум ам.долларт хүрсэн нь Украины дайн болон Оросын зүгээс учирч болзошгүй аюулаас үүдэлтэй эрэлт хэрэгцээтэй холбоотой юм.

Харин Украинд их бууны сум нийлүүлэх засгийн газрын төслийн үр дүнд орлого нь 193 хувиар өссөн Чехийн “Czechoslovak” групп болон 41 хувиар өссөн Украины Батлан ​​​​хамгаалах аж үйлдвэрийн хувьцаат компанийн хувьд мэдэгдэхүйц өндөр өсөлт ажиглагдсан байна.

Европын компаниуд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд шинэ үйлдвэрлэлийн хүчин чадалд хөрөнгө оруулалт хийж байгаа боловч SIPRI-ийн судлаач Жейд Гиберто Рикард “материалуудын нийлүүлэлт нь сорилт бэрхшээл учруулж болзошгүй” гэдгийг анхааруулсан бөгөөд Хятадын экспортын хязгаарлалтыг харгалзан үзвэл чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг өөрчлөхөд хүндрэл учирч болзошгүйг дурджээ. 

SIPRI-ийн жагсаалтад багтсан Оросын хоёр компани болох “Rostec” болон “United Shipbuilding Corporation”-ы зэвсгийн орлого нь хориг арга хэмжээнүүдээс үл хамааран 23 хувиар өсөж, нийт 31.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. SIPRI-ийн мэдээлснээр, дотоодын эрэлт нь зэвсгийн экспорт буурсныг нөхөхөд хангалттай байгаа боловч чадварлаг ажиллах хүчин хомсдож байгаа нь хүндрэл учруулж байна.

Ойрх Дорнодод зэвсгийн орлого мөн өссөн бөгөөд жагсаалтад багтсан Израилын гурван компанийн орлого 16 хувиар өсөж, 16.2 тэрбум ам.долларт хүрчээ. 2024 онд Газын зурвас дахь Израилын ажиллагаа эсэргүүцэлтэй тулгарсан нь “Израилын зэвсгийн нийлүүлэлтэд тун бага нөлөө үзүүлсэн бололтой” гэж SIPRI-ийн судлаач Зубайда Карим хэлээд олон улс орон шинээр захиалга өгсөөр байгааг дурджээ.

Харин Ази, Далайн орнуудын орлого 1.2 хувиар буурч, 130 тэрбум ам.долларт болсон нь жагсаалтад багтсан Хятадын найман компанийн орлого 10 хувиар буурсантай холбоотой юм. Энэ нь Хятадын зэвсгийн худалдан авалтад гарсан олон тооны авлигын хэргүүд нь өнгөрсөн онд томоохон гэрээнүүдийг хойшлуулах эсвэл цуцлахад хүргэсэнтэй холбоотой гэж SIPRI дүгнэжээ.

Эх сурвалж: AP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 20 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top