x

ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов

Иргэний агаарын тээврийн салбарт олон улсын дүрэм журмыг тогтоон мөрдүүлдэг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын /ИКАО/ ерөнхийлөгчөөр Японы албан тушаалтан томилогдлоо.

Лхагва гарагт Канадын Монреаль хотод болсон ИКАО-гийн зөвлөлийн хурлаар Японы иргэн Онүма Тошиюки тус байгууллагын ерөнхийлөгчөөр гурван жилийн хугацаатай сонгогдсон байна. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сараас үүрэгт ажилдаа орно.

Өдгөө 56 настай Онүма ИКАО-гийн зөвлөлд Япон улсыг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагыг тэргүүлэх анхны япон хүн болж байна. 193 гишүүн улсаас бүрдэх тус агентлагийн зөвлөл 36 гишүүнтэй.  

Японы тээврийн салбарт 1992 оноос хойш ажиллаж буй Онүма хэд хэдэн өндөр албан тушаалыг хашиж байв. Тэрбээр Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Иргэний агаарын тээврийн товчооны Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ.

Японы Тээврийн сайд Канэко Яшүши хэлэхдээ “Онүма амжилт бүтээл, манлайлах чадвараараа олны хүндэтгэлийг хүлээсэн хүн бөгөөд түүнийг ИКАО-гийн ерөнхийлөгчөөр сонгосон нь иргэний агаарын тээврийн салбарт Япон улсад гүн итгэл үзүүлж буйг харууллаа” гэв.

Цаашдаа НҮБ-ын тус агентлагтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх замаар Онүмагийн үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг сайд мэдэгдлээ. 

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 20 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 25 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 29 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 36 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 43 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 47 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 50 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 7 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 21 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 25 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 28 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 47 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 49 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 54 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 56 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top