x

Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ

Европын Холбооны /ЕХ/ бус улсуудын үзэгчдэд худалдах тасалбарын үнийг нэмэгдүүлнэ гэж Парисын Луврын музей пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр АНУ, Их Британи, Хятад зэрэг орны жуулчид тус музейг үзэхийн тулд 37 ам.доллар төлнө гэсэн үг юм.

Музейгээс AFP агентлагт мэдээлснээр, тасалбарын үнийг 45 хувиар өсгөх нь дэлхийн хамгийн алдартай музейн бүтцийг сайжруулахын тулд жилийн орлогыг 23 сая хүртэлх ам.доллароор нэмэгдүүлэх зорилготой ажээ. Өнгөрсөн сард тус музейгээс үнэлж баршгүй үнэт эрдэнэсийг хулгайлсан хэрэг гарсан билээ.  

2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн ЕХ, Исланд, Лихтенштейн, Норвегээс бусад орны иргэд 32 евро буюу нэмэлт 10 евро төлөх шаардлагатай болно гэж музейн удирдах зөвлөлийн хурлаар уг шийдвэрийг баталсны дараа музей болон ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс мэдэгджээ.

Луврын музейн 2024 оны тайланд дурдсанаар, тухайн жилд 8.7 сая зочин хүлээн авсны 69 хувь нь гадаадын иргэд байжээ. Тэдний дотор америкчууд хамгийн их хувийг эзэлсэн бол хятад жуулчид гуравдугаарт бичигдсэн байна. Тасалбарын үнийг нэмэгдүүлэх шийдвэр нь “бүтцийн асуудлууд”-ыг шийдвэрлэхийн тулд жилд 20 сая хүртэлх еврогийн санхүүжилт босгох зорилготой гэдгийг музейн захиргаа дурджээ.

Энэ оны 10 дугаар сарын 19-нд бүлэг этгээдүүд Луврын музейд нэвтэрч, ердөө долоон минутын дотор 102 сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсныхаа дараа скүүтерээр зугтсан хэрэг гарсан юм. Албан ёсны мөрдөн шалгах ажиллагааны дүнд музейн аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тогтоосон бөгөөд байгууламжийн аюулгүй байдлын талаар анхааруулга өгчээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх шийдвэрийг шүүмжилж, үүнийг “ялгаварлан гадуурхалт” гэж үзэх болно хэмээн анхааруулжээ.,

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 23 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 28 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 32 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 39 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 42 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 46 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 50 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 53 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 10 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 24 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 28 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 31 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 45 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 50 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 53 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 57 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 59 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top