x

Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав

Баруун Африкийн Гвиней-Бисау улсад улс төрийн хурц маргаан бүтэн хэмжээний цэргийн эргэлтэд хүрлээ. Цэргийнхэн төрийн мэдлийн TGB телевизийн фэйсбүүк хуудсаар мэдэгдэл гарган Ерөнхийлөгч Умару Сисоку Эмбалог засгийн эрхээс огцруулсан бөгөөд улсын бүх төрийн байгууллагыг хааж, далай, агаар, газрын хилийг түр хугацаагаар хаасан гэв. Энэхүү ажиллагааг улсын тогтвортой байдлыг хамгаалах зайлшгүй арга хэмжээ хэмээн тодорхойлжээ.

Цэргийн удирдлагын мэдээлснээр сүүлийн саруудад улс төрийн зөрчил хурцдаж, сонгуулийн дүнг өөрчлөх, эмх замбараагүй байдал өдөөх төлөвлөгөө илэрсэн тул ийнхүү хүч хэрэглэхээс өөр гарц үлдээгүй байна. Уг төлөвлөгөөнд зарим улстөрч болон мансууруулах бодисын наймаанд холбогддог бүлэглэл оролцсон гэж тэд онцлов. Нийслэл Бисау хотын ерөнхийлөгчийн ордон болон Сонгуулийн төв хорооны байрны орчимд буун дуу сонсогдож, эмх замбараагүй байдал үүссэн тухай гэрчүүд мэдээлжээ.

Jeune Afrique сэтгүүлийн мэдээлснээр Ерөнхийлөгч Эмбало өөрөө, мөн Дотоод хэргийн сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын хамт ерөнхийлөгчийн ордонд саатуулагдсан байна. Улс төрийн хурц нөхцөл байдал нь ардчиллын суурь тогтолцоо хэврэг Гвиней-Бисау улсад эрсдэл дагуулсан дүр зургаар үргэлжилж байна.

Тус улс дэлхийн хамгийн ядуу орны тоонд ордог бөгөөд энэ сарын хорин гуравнд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болсон ч нэр дэвшигчид санал тооллогын дүн эцэслэн гараагүй байхад өөрсдийгөө ялсан хэмээн зарлаж зөрчил үүсгэсэн. Сонгуулийн үр дүнг хорин долоонд зарлахаар байсан хэдий ч улс төрийн тогтворгүй байдал хурцадсан юм.

Умару Сисоку Эмбало 2020 оноос тус улсыг удирдаж байсан генерал бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа хэдийн дууссан ч тухайн онд парламентыг тараасан нь эсэргүүцлийг улам нэмэгдүүлсэн. Түүнийг сөрөг хүчнийг шахан хавчих, хэвлэлийн эрх чөлөөнд халдах, хүний эрхийн зөрчил гаргах үйлдлээр шүүмжилдэг байв. Мөн гол сөрөг хүчний намыг сонгуульд оролцуулаагүй нь улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгаж, бие даагч Диашийг дэмжих шалтгаан болсон байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top