x

Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ

Европын Холбоо (ЕХ) болон Африкийн Холбооны (АХ) улс орнуудын удирдагчид хоёр тив илүү нягт хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна. "Бид ирээдүйгээ харан түншлэлээ цаашид улам хөгжүүлж, шинэ боломжуудыг нээхээр шийдвэрлэлээ” гэж Анголын нийслэл Луанда хотод болсон хоёр өдрийн дээд түвшний уулзалтын дараа мягмар гарагт буюу өчигдөр нийтэлсэн ЕХ, АХ-ны хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Энэхүү баримт бичигт эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулжээ. Тунхаглалд мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг санхүүжүүлэх, Африкт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зэрэг талуудын өмнө нь хүлээсэн үүрэг амлалтуудыг дурдсан байна.

Хоёр байгууллага мөн дэлхий даяарх зөрчил мөргөлдөөнүүдийг зохицуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. "Бид Украин, Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАУ), Сахель, Сомалид болон дэлхий даяарх бусад дайн, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэж, шударга, бат бөх энх тайван тогтоохыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж байна" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Суданы Хойд Дарфур муж дахь нөхцөл байдалд “гүнээ санаа зовниж” буйгаа илэрхийлжээ. “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин (RSF) саяхан Эль-Фашер хотыг эзлэн авсны дараа үйлдэгдсэн харгислалыг бид буруушааж байна. Мөн Судан даяар зэвсэгт мөргөлдөөнийг яаралтай зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийг уриалж байна" гэж тунхагт дурдсан байна.

Хоёр тал хоёул ардчилал, сайн засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжиж байгаагаа дахин мэдэгдсэн хэдий ч одоо гарч байгаа хүний эрхийг зөрчил, Африкийн олон оронд улс төрийн өрсөлдөгчдөө хэрхэн намнаж байгааг, түүнчлэн эсэргүүцлийг дарахын тулд хүч хэрэглэж байгааг, эсвэл Африкийн бараг бүх оронд ижил хүйстнүүд эрүүгийн хэрэгт татагдаж байгаа талаар хамтарсан мэдэгдэлд дурдагдсангүй гэж dpa агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 10 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 14 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 20 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 24 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 27 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 30 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 33 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 37 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 41 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 28 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 32 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 36 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 43 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 46 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 50 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 54 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х...
Top