x

Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргаа нь Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг мягмар гарагт мэдэгджээ.

“Би мөн есөн сарын хугацаанд найман дайныг дуусгасан, бид одоо сүүлийн дайныг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ бүхэн амар биш. Гэхдээ бид зорьсондоо хүрнэ гэж бодож байна" хэмээн Д.Трамп Цагаан ордонд болсон Талархлын баярын ёслолын үеэр хэллээ. Түүний хэлснээр, сүүлийн нэг сарын хугацаанд дайнд 25 мянган цэрэг амиа алдсан байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бид тохиролцоонд хүрэхэд нэлээд ойртож байгаа гэж бодож байна, энэ талаар удахгүй олж мэднэ. Нэг л тохиролцоогоор асуудал хурдан шийдэгдэнэ гэж бодож байсан. Бид найман дайныг дуусгасан. Миний хувьд үүнийг илүү хялбар байна гэж бодож байсан, гэсэн хэдий ч жил хүрэхгүй хугацаанд бид ахиц дэвшил гаргасан гэж бодож байна” гэжээ.

Өмнө нь Цагаан ордноос мэдэгдэхдээ, Украин, Оростой энхийн тохиролцоонд хүрэхэд Америкийн тал “онцгой их ахиц дэвшил гаргасан” ч зарим эмзэг асуудлуудыг цаашид хэлэлцэх шаардлагатай гэжээ. Украин, Орос, АНУ-ын хооронд цаашид хэлэлцээ хийх шаардлагатай хэд хэдэн эмзэг боловч шийдвэрлэх боломжтой нарийн ширийн асуудлууд бий” гэж хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт X нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Өнгөрсөн ням гарагт АНУ, Украины төлөөлөгчид Женев хотноо Украинд энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг урагшлуулах АНУ-ын 28 заалт бүхий төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд “шинэчлэгдсэн, боловсронгуй” саналыг боловсруулж байгаагаа мэдэгдсэн юм. Уг санал нь Киев болон түүний холбоотнуудын дунд болгоомжлолыг төрүүлсэн боловч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гаргийн орой хэлэлцээний дараа мэдэгдэхдээ, АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө одоо “цөөн заалттай, зөв элементүүд ихтэй” болсон гэсэн байна.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​​​хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мягмар гарагт мэдэгдэхдээ, Женевт болсон хэлэлцээний үеэр Киев, Вашингтон АНУ-ын төлөвлөгөөний үндсэн нөхцөлүүдийн талаар “нийтлэг ойлголтод” хүрсэн гэж мэдэгджээ. Түүнчлэн Украины засаг захиргаа эцсийн алхмуудыг хийж, Д.Трамптай тохиролцоонд хүрэхийн тулд АНУ-д хийх В.Зеленскийн айлчлалыг “аль болох ойрын тохиромжтой хугацаанд” зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байгааг тэрбээр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 59 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 8 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 11 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 4 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 50 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 0 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 1 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 2 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 3 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 4 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 26 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 32 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 31 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top