x

Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав

Пакистаны арми Афганистаны зүүн нутгийн Хост болон бусад бүсэд өчигдөр орой агаарын цохилт өгсний улмаас нийт арван энгийн иргэн, тэдний дотор есөн хүүхэд амиа алдсан талаар “Талибан”-ы засгийн газрын төлөөлөгч Забихулла Мужахид өнөөдөр мэдээллээ. Түүний хэлснээр Пакистаны хүчин нутгийн нэг гэрийг онилон бөмбөгдөж, эмэгтэй нэг хүн болон хүүхдүүд амиа алдсан байна. Мөн Кунар, Пактика мужуудад өгсөн цохилтын улмаас дөрвөн хүн шархадсан гэж нэмжээ. Талибууд уг үйлдлийг эрс буруушаан “зөв цагтаа хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.

Пакистаны тагнуулын эх сурвалжууд dpa агентлагт мэдээлэхдээ, агаарын довтолгооны гол бай нь хилийн орчим нуугдаж буй Пакистаны талибууд байсан бөгөөд олон босогчийг устгасан хэмээн мэдэгджээ. Цэргийнхэн энэ ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэдгийг ч дурдсан байна.

Эдгээр цохилт нь өнгөрсөн сард хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч сүүлийн арван жилүүдэд тохиогоогүй хурц мөргөлдөөний дараах эмзэг байдлыг дахин дордуулж буйг тэмдэглэжээ. Хоёр улсын харилцаа 2021 онд талибууд Афганистанд эрх мэдэлд гарснаас хойш огцом муудсан бөгөөд хилийн бүсэд зэвсэгт мөргөлдөөнүүд тасралтгүй гарах болсон юм.

Агаарын цохилтын өмнөх өдөр Пакистаны Пешавар хотын аюулгүй байдлын цогцолбор руу амиа золиослогчид халдлага үйлдэж, гурван алба хаагч амиа алдан, арван нэгэн хүн шархадсан тухай цагдаагийн байгууллага мэдээлсэн. Халдлагын хариуцлагыг одоогоор аль ч бүлэглэл хүлээгүй ч төрийн мэдлийн PTV телевизийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдүүд Афганистаны иргэд байсан гэжээ.

Пакистаны Ерөнхийлөгч Асиф Зардари уг халдлагад Пакистаны “Талибан” бүлэглэлийг буруутгасан бөгөөд тус бүлэглэл энэ сарын эхээр Исламабад хотноо арван хоёр хүний амийг авсан амиа золиослогчийн халдлагын хариуцлагыг өөрсдөө хүлээсэн байдаг. Пакистаны талын мэдээлснээр уг бүлэглэлийн удирдлага Афганистанд төвлөрсөн хэвээр байгаа нь хоёр улсын дунд хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна.

Афганистан, Пакистаны энхийн хэлэлцээ мухардмалд орж, талибуудын засгийн газар үүнийг Пакистан хамтран ажиллах сонирхолгүй, хариуцлагагүй хандлагын үр дүн гэж тайлбарлажээ. Пакистан улс Афганистанд байрлаж буй Пакистаны талибуудын бүлэглэлд хатуу арга хэмжээ авахыг Кабулаас удаа дараа шаардаж ирсэн ч бодит ахиц гараагүй хэвээр байна.

Эх сурвалж: DW, dpa

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 53 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top