x

Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй

Крипто валютын Binance биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаог 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтын дараа ХАМАС бүлэглэлд олон сая ам.долларын шилжүүлэг хийхэд тус дөхөм үзүүлсэн гэж буруутгаж байгаа тухай Financial Times сонинд мэдээлжээ. 

Тус сонинд ХАМАС-ын дайралтын үеэр амиа алдсан, шархдсан эсвэл барьцаалагдсан Америкийн иргэдийн арын гэрийнхний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эш татан бичсэнээр, Жао болон түүний Binance платформыг "ХАМАС, Хезболла бүлэглэлүүдэд мэдсээр байж зориуд санаатайгаар дэмжлэг үзүүлж, санхүүгийн эх үүсвэрүүд, гүйлгээгээ нуух боломжийг олгосон гэж буруутгаж байгаа аж”.  

“Binance платформоор дамжуулан хийсэн ийм шилжүүлгүүд нь компани 2023 оны 11 дүгээр сард АНУ-ын хориг арга хэмжээ болон мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэргийг шийдвэрлэхийн тулд 4.3 тэрбум гаруй ам.доллар төлөхийг зөвшөөрснөөс хойш ч гэсэн үргэлжилсээр байсан" гэж нэхэмжлэлд дурдсан байна. 

CZ гэдэг нэрээрээ алдартай Чанпэн Жао өмнө нь АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөнөө хүлээж, 4 сар хоригдох ял авсан боловч Д.Трамп 10 дугаар сард өршөөл үзүүлсэн юм.

Forbes сэтгүүлийн мэдээллээр, Ч.Жао нь 86 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр 2017 онд "Binance"-ийг байгуулсан бөгөөд тус биржийн ихэнх хувийг эзэмшсэн хэвээр байгаа ажээ. 

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 2 цаг 53 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 3 цаг 48 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 3 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top