x

Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа

Австрийн дүрслэх урлагийн мастер Густав Климтын бүтээл болох Элизабет Ледерерын хөрөг дуудлага худалдаагаар 236.4 сая ам.доллар хүрч, орчин үеийн урлагийн түүхэнд хэзээ ч арилжаалагдаж байгаагүй хамгийн өндөр үнэтэй зураг боллоо гэж The New York Times мэдээлэв.

Энэ бүтээл нь өнгөрсөн зургадугаар сард 92 насандаа таалал төгссөн, Estée Lauder-ын өв залгамжлагч тэрбумтан Леонард Лаудерын цуглуулгын нэг хэсэг байсан бөгөөд Sotheby's ордонд болсон дуудлага худалдаа эхлээд 150 сая долларын үнэлгээтэй эхэлжээ. Ердөө хорин минутын дотор зургаан худалдан авагч өрсөлдсөний эцэст үнэ нь комиссын зардалтайгаа хамт 236.4 сая долларт хүрсэн байна. Худалдан авагчийн нэрийг Sotheby’s нууцалсан ч үнэ 200 саяд хүрэх мөчид ордны эзэн Патрик Драи болон ерөнхий захирал гар барин баярласнаар дуудлагын танхимд ховорхон догдлол төрүүлжээ.

Уг орой Лаудерын урлагийн цуглуулга нийт 527.5 сая ам.долларын борлуулалт хийсэн нь Sotheby’s-ийн хувьд онцгой амжилт байв.

Өмнөх дээд амжилтыг 2020 онд Энди Уорхолын Shot Sage Blue Marilyn бүтээл тогтоож, 195 сая ам.доллараар зарагдаж байсан. Харин бүх цаг үеийн дуудлага худалдаагаар хамгийн үнэтэйд тооцогдох зураг нь Леонардо да Винчигийн Ертөнцийг аврагч бөгөөд 2017 онд Christie’s ордонд 450.3 сая ам.доллараар зарагдсан байдаг.

Орчин үеийн урлагийн хувийн арилжаанд илүү өндөр үнээр үнэлэгдсэн хоёр зураг бий: Виллем де Кунингийн Солилцоо (300 сая ам.доллар, 2015 он) болон Поль Сезанны Хөзөр тоглогчид (250 сая ам.доллар, 2012 он). Гэвч эдгээр нь дуудлага худалдаагаар зарагдаагүй тул албан ёсны дээд амжилтын жагсаалтад ордоггүй.

Эх сурвалж: Officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 9 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 14 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 20 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 23 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 27 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 29 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 33 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 37 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 40 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 27 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 32 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 36 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 43 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 50 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 54 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 57 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х...
Top