x

Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо

Казакстан улсын Астана хотод анх удаа зохион байгуулагдсан "Silk Way Star" Азийн олон улсын дууны уралдааны Гран при шагналыг  Монголын дуучин Ч.Мишээл /Michel Joseph/ хүртлээ.

Финалын шатанд дуучин Мишээл нийт 12 шүүгчээс хамгийн өндөр буюу 12 оноог авсан бөгөөд ялагчийг тодруулахад үзэгчдийн өгсөн санал шийдвэрлэх үүрэгтэй байлаа.  Шүүгчдийн өгсөн оноог 50%, онлайнаар оролцсон үзэгчдийн саналыг 50% хувийн үнэлгээгээр тооцжээ.

Шүүгчид болон үзэгчдийн өгсөн саналыг нэгтгэн ялагчийг тодруулахад Ч.Мишээл 85 оноогоор тэргүүлж, ялагчийн шагналыг авсан бол Казахстан улсын оролцогч 80 оноо, Узбекстан улсын оролцогч 76 оноогоор хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. 

Уралдааны дүрмийн дагуу оролцогч орны иргэд /монголчууд/ санал өгөх эрхгүй байсан тул гадаадад суугаа монголчууд оролцогчоо дэмжиж санал хураалтад оролцов. Мөн Казакстаны үзэгчид Монголын дуучин Ч.Мишээлийг тэмцээний туршид хамгийн ихээр дэмжжээ.

Финалын шатанд дуучин Ч.Мишээд өөрийн зохиосон "Монгол" дуугаар өрсөлдсөн бөгөөд уг дууны анхны сонсогч, үзэгч нь "Silk Way Star" шоуны үзэгчид болов. Дуучин мишээл энэ дууныхаа тухай "Монголын тал нутгийг мэдрүүлэхийг хүссэн" хэмээн ярилцлага өгсөн бөгөөд поп болон хип хоп стилийг хослуулж, уртын дууны шуранхайг дуулалтдаа ашигласнаараа онцлог байлаа. 

"Silk Way Star" Азийн олон улсын дууны уралдаанд Монгол, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчид өрсөлдөж, гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсний эцэст ялагчийг тодрууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 11 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 12 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 14 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 20 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 24 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 25 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 27 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 28 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 29 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 30 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 38 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 2 цаг 21 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 2 цаг 32 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 2 цаг 43 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 4 цаг 37 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 4 цаг 37 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 4 цаг 39 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 4 цаг 40 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 6 цаг 43 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top