x

"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна

“Гурван сүүдрийн театр” нэртэй шинэхэн, өвөрмөц уран бүтээлийн төв албан ёсоор байгуулагдаж буйгаа зарлан, нээлтийн тоглолтдоо зохиолч Балжирын Сүнжидмаагийн “Хөх тойрог” хэмээх экзистенциалист драмын жүжгийг сонгон бүтээж байна.

Жүжгийн ерөнхий найруулагч Иваны Оюун-Эрдэнийн хэлснээр “Хөх тойрог” нь хүний оршихуйн утга учир, нийгмийн дунд өөрийгөө батлан харуулах гэсэн дотоод эрэл, түүнийг дагасан зөрчил тэмцлийг хамгийн нягт, хамгийн эмзэг хэлбэрээр илэрхийлдэг бүтээл аж. Тэрээр энэ жүжгийг “хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүний дуугүй хашхираан, түүнийг нэвт огтолж буй дотоод тэмцэл” хэмээн тодорхойлжээ.

Жүжгийн төслийн санаачлагч нь МЗХ-ны дэд ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Жамбалын Нямаа юм. Тэрбээр нийгэмд үл анзаарагдах хэрнээ хүндхэн дарамт үүсгэж буй гурван асуудал — гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг театрын урлагийн хэлээр хүргэх зорилготойгоор энэхүү бүтээлийг дэмжин ажиллаж буйгаа онцолжээ. Жүжгийн агуулга нь зөвхөн уран сайхны бүтээл төдий бус, мөн үзэгчдийн дунд ухамсарт хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг бодлогын түвшинд тусган ажиллах үндэс болох зорилготой.

“Гурван сүүдрийн театр”-ыг үүсгэн байгуулагч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Ороолонгийн Элбэгтөгс юм. Тэрээр Соёлын яам, УДЭТ, МЗЭ-ээс 2025 онд зохион байгуулсан улсын уралдаанд “Хүүхэд залуучууд” болон “Түүхэн” номинацид давхар шагнал хүртсэн, уран бүтээлийн өвөрмөц ертөнц бүхий жүжгийн зохиолч билээ. Түүний байгуулсан энэ театр нь уламжлалт бүтээлүүдийг орчин цагийн сэтгэлгээтэй хослуулан шинэ тайзны хэллэгээр хүргэх, мөн мартагдсан зохиолуудыг дахин амилуулах, олон нийтэд хүрээгүй бүтээлүүдийг олонд түгээх өргөн зорилготойгоор ажиллаж эхэлснээ мэдэгджээ.

“Хөх тойрог” экзистенциалист драма — Нээлтийн үзвэр

Чөлөөт харилцааг бие биеэсээ нууцлалгүй, хэн хэн нь хүлээн зөвшөөрөн сонгосон залуу хос. Тэд сонголтоо тулгадаггүй, оролддоггүй, харилцаагаа эрх чөлөөтэй, хөнгөн мэт авч явсаар өнөөг хүрнэ. Гэвч бүсгүйн жирэмслэлт гэх ганцхан мэдээ тэдний амгалан мэт харагдах тойргийг нэг л өдөр огтолж орж ирнэ.

Бүсгүй үнэхээр бие давхар болсон уу? Эсвэл залуугийн хардлагаас үүдсэн төөрөгдөл үү? Энэ асуулт тэдний хооронд үл үзэгдэх зөрчил, болгоомжлол, айдсыг асааж, сонгосон чөлөөт харилцаа нь үнэндээ ямар эмзэг, ямар хэврэг оршихуй дээр тогтсоныг илчилж орхино.

Оршихуйгаа авч үлдэх хүч нь тэдэнд бий юу? Эсвэл өөрсдийн оршихуйн цөмийг үгүйсгэн эмзэг холбоогоо алдаж дуусах бол уу?

Энэ бол зөвхөн тэдний түүх бус, үзэгч бүрийн дотор нуугдсан асуултуудыг зөөлөн хөдөлгөх дотоод аялал юм. Жүжиг хаашаа эргэж төгсөхийг үзэгч таны эрэл, таны мэдрэмж шийднэ.

Уран бүтээлчид

  • Төслийн санаачлагч: Жамбалын Нямаа

  • Зохиолч: Б.Сүнжидмаа

  • Продюсер: О.Элбэгтөгс

  • Найруулагч: И.Оюун-Эрдэнэ

  • Жүжигчид: Б.Чинбат, О.Хулан

  • Тайзны зураач: Э.Амарсанаа

  • Хөгжмийн зохиолч: Л.Энх-Амгалан (Нисванис Амгаа)

  • Хөгжмийн найруулга: Э.Доржсүрэн

  • Хугацаа: 80 минут

Тоглолтын хуваарь

  • 2025.11.28 — 19:00

  • 2025.11.29 — 13:00

  • Хаана: Төмөр замын чуулга “Ган Зам” палас

  • Тасалбар захиалга: ticket.mn/event/2801

Театрын зорилго

Зохиолч О.Элбэгтөгс театрынхаа зорилгын талаар:
“Манай театр орчин үеийн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт нийцсэн шинэлэг бүтээлийг дэмжихийн зэрэгцээ Монголын театрын урлагийн түүхэн өвийг дахин амилуулж, мартагдсан зохиолуудыг тайзанд сэргээж тоглох, мөн шинэ зохиолчдыг нээн дэмжих, дэлхийд олонд түгээгүй өвөрмөц драмын бүтээлүүдийг орчуулан тайзанд хүргэх бодлого баримталж байна” хэмээн онцолжээ.

    Нээлтийн уран бүтээлээр Балжирын Сүнжидмаагийн зохиол "Хөх тойрог" жүжгийг сонгосон бөгөөд найруулагчаар нь И.Оюун-Эрдэнэ найруулагч ажилласан байна. Жүжгийн тасалбарыг энд-ээс аваарай.

 

"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 4 цаг 21 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 4 цаг 21 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 4 цаг 23 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 4 цаг 24 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 4 цаг 25 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 4 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 4 цаг 28 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 7 цаг 28 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 7 цаг 28 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 7 цаг 29 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 9 цаг 27 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 9 цаг 29 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 9 цаг 31 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 9 цаг 32 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 9 цаг 32 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 9 цаг 33 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 9 цаг 41 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 11 цаг 11 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 11 цаг 12 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 11 цаг 14 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top