x

Тайм сэтгүүл хиймэл оюуныг “Оны хүн”-ээр тодруулж магадгүй

Америкийн “Тайм” сэтгүүлийн редакц хиймэл оюуныг (AI) “Оны хүн”-ээр тодруулж магадгүй байна.  

“Полимаркет” цахим платформд мэдээлснээр, AI оны хүнээр тодрох магадлалаар Тэргүүн хамба XIV Лео, “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман зэрэг нэр дэвшигчдийг ардаа орхисон бөгөөд оны хүнээр өргөмжлөгдөх магадлал 36 хувьтай байгаа аж. 

“Оны хүн”-ээр шалгарах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн дунд “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Женсен Хуан 17 хувийн магадлалтайгаар дараагийн байрт орж байна. Пап лам XIV Леогийн хувьд 14 орчим хувь, “OpenAI”-гийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы шалгарах магадлал 8 орчим хувьтай гарчээ. 

Тус сэтгүүл өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг оны хүнээр тодруулсан юм. Д.Трамп өнгөрсөн оны сонгуульд дахин өрсөлдөхдөө гайхалтайгаар эргэн ирж, сонгуулийн дүн хаашаа ч хэлбийх магадлалтай муж улсуудад ялсан билээ. 

“Тайм” сэтгүүл 1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулж байгаа юм. Энэ цолыг олгоход тодорхой шалгуур байхгүй, эерэг эсвэл сөрөг байсан эсэхээс үл хамааран тухайн жилд нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнд олгодог.

Уг шагналыг олны танил эсвэл нэг хүнд тэр бүр өгдөггүй. Тухайлбал, 1969 онд дундаж америкчуудыг оны хүнээр тодруулж байсан бол 2006 онд интернэтийн хэрэглэгчид оны хүн болж байв. Харин 1982 онд компьютерыг "Оны машин"-аар шалгаруулж байжээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 47 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 56 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 29 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 49 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 25 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 12 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 56 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top