x

Густав Климтийн хөрөг 236.4 сая ам.доллараар зарагдав

Австрийн зураач Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” зураг Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 236.4 сая ам.долларын үнэ хүрч зарагдсан тухай "Sotheby's" дуудлага худалдааны ордон мэдээлжээ. 

Уг бүтээлийг худалдан авсан хүний нэрийг нууцалсан бөгөөд дуудлага худалдаанд оролцсон зургаан хүн 20 минутын турш үнэ хаялцсан байна. 

"Sotheby's" ордон мэдээлэлдээ энэхүү бүтээлийг “орчин үеийн урлагийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан хөрөг зураг” хэмээн онцолжээ. Түүнчлэн дуудлага худалдаагаар зарагдсан үнээрээ хоёрдугаарт бичигдэж байна. Хамгийн өндөр үнээр зарагдсан уран зураг бол 2017 онд 450 сая ам.долларын үнэ хүрсэн Леонардо да Винчигийн “Дэлхийг аврагч” юм. 

Виллем де Кунингийн “Interchange” (2015 онд 300 сая ам.доллар), Поль Сезанны “Хөзөр тоглогчид” (2012 онд 250 сая ам.доллар) гэсэн хоёр бүтээл мөн өндөр үнээр зарагдаж байжээ. Гэхдээ эдгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар бус, хувийн хэлцлээр зарагдсан байна. 

Урлаг судлаачид Климтийн бүтээл ийм өндөр үнэд хүрсний шалтгааныг уран бүтээлийнхээ ид оргил үед зурсан, бүтэн биеийн хөрөг гэдгээр тайлбарлаж байна. Үүнтэй төстэй бүтээлүүдийнх нь ихэнх нь дэлхийн томоохон музейнүүдийн цуглуулгад байдаг. Климтийн өөр нэгэн бүтээл болох “Дэвүүртэй хатагтай” 2023 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар 85.3 сая фунт стерлингээр (94 сая евро) зарагдсан байна. 

“Элизабет Ледерерийн хөрөг” нь Климтийн гол ивээн тэтгэгчдийн нэг, Австрийн үйлдвэрийн эзэн Аугуст Ледерерийн охиныг  дүрсэлсэн бүтээл юм. Хятадын эзэн хааны хэв маягийг санагдуулам нарийн чимэглэл бүхий цагаан даашинзтай бүсгүйг Дорны өнгө аястай хөх гобелен дэвсгэр дээр дүрсэлжээ. 

Энэхүү бүтээлийг Климт 1914-1916 оны хооронд, нас барахаасаа хоёр жилийн өмнө туурвижээ. Дайны жилүүдэд нацистууд уг зургийг хураан авсан хэдий ч дараа нь Ледерерийн гэр бүлд буцаан өгчээ. Харин сүүлийн жилүүдэд уг хөрөг “Estée Lauder" брэндийн өв залгамжлагч Леонард Алан Лаудерийн цуглуулгад хадгалагдаж байсан байна. Тэрбээр 2025 оны зургаадугаар сард нас баржээ.

Густав Климт бол бэлгэдэл зүй болон Венийн модерн урсгалын нэртэй төлөөлөгч гэж тооцогддог.  Түүний шилдэг бүтээлүүд туурвиж байсан үеийг “алтан эрин” гэж урлагийн түүхэнд бичжээ. Харин энэ эриний оргил болсон бүтээлүүд бол “Үнсэлт”, "Адель Блох-Бауэрийн хөрөг" юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 4 цаг 23 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 4 цаг 23 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 4 цаг 25 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 4 цаг 26 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 4 цаг 27 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 4 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 4 цаг 30 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 7 цаг 30 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 7 цаг 30 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 7 цаг 31 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 9 цаг 29 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 9 цаг 31 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 9 цаг 33 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 9 цаг 34 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 9 цаг 34 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 9 цаг 35 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 9 цаг 43 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 11 цаг 13 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 11 цаг 14 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 11 цаг 16 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top