x

Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарлав

Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоож байгаагаа Хятадын тал мэдэгдсэн тухай NHK телевиз мэдээлсэн байна. Тайванийн талаар Ерөнхий сайд Такаичи Санаэгийн хэлсэн үгнээс үүдэлтэйгээр ийм шийдвэр гаргажээ. 

Гэхдээ Хятадын талын мэдэгдэлд түүний хэлсэн үгийн талаар дурдаагүй байна. Харин түүний оронд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүйдсэн “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад хуримтлагдсан цэвэрлэсэн болон шингэрүүлсэн усны асуудалд санаа зовниж байгаагаа дурджээ.

2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн үеэр хайлсан түлшийг хөргөхөд ашиглаж байсан ус нь бороо, гүний устай холилдсоор иржээ. Тийнхүү хуримтлагдсан уснаас ихэнх цацраг идэвхт бодисыг нь цэвэрлэж байгаа боловч тритий агуулагдсан хэвээр байгаа юм. Станцын оператор компани цэвэрлэсэн усыг далайд асгахаасаа өмнө тритийн түвшнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ундны усны стандартын түвшний долооны нэгтэй тэнцэх хэмжээнд хүргэж шингэрүүлж байгаа ажээ.

Хятадын тал 2023 оны наймдугаар сард Японы далайн бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон юм. Тэгвэл энэ оны зургаадугаар сард Хятадын тал Фүкүшима, Мияги зэрэг 10 тодорхой мужаас бусад газраас нийлүүлэх Японы бүтээгдэхүүнд тавьж буй хязгаарлалтуудаа цуцална гэдгээ мэдэгдсэн юм. 

Т.Санаэ энэ сарын эхээр парламентад үг хэлэхдээ, Тайваньтай холбоотой цэргийн онцгой байдлыг Японы үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг хэмээн үзэх болно гэж мэдэгдсэн билээ. Харин Бээжин үүнд эрс хатуу хариу үйлдэл үзүүлж, хэлсэн үгээ буцаахыг шаардсаар байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 11 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 15 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 21 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 25 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 28 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 31 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 34 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 41 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 28 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 33 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 37 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 44 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 51 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 55 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х...
Top