Хөгнө тарнын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур орчмын мониторинг цэгүүдэд ээлжит биотехникийн арга хэмжээг авчээ. Энэ үеэр халиун бугын 3-4 сүрэгтэй таарч өвс, бор хужир тараан байршуулсан байна.



















